Уул уурхайн салбарт харьцангуй чимээ шуугиан багатай нутаг бол Дорноговь аймаг байсан юм. Гэтэл сүүлийн үед тус аймгийн Хамарын хийд орчимд Хятадын хөрөнгө оруулалттай “Оюушима” компани олборлолт хийхээр зэхсэн учраас олон асуудал дэгдлээ. Харин Хамарын хийд орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад 2014 онд авсан хэвээр байгаа ч ийнхүү олборлогчид бууриа засаад байсан юм. Тэгэхээр тус аймгийн энэ газар нь тусгай хамгаалалтад аялал жуулчлалын гол хөшүүрэг хэвээрээ байгаа гэдгийг дуулгах нь зүйн хэрэг.
Гэтэл “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт Хятадын хөрөнгө оруулалттай компани олборлолт явуулахаар бууриа засаад байсан нь шуугиан дэгдээж, улмаар Дорноговь аймгийн түүхийн дурсгалт хэд хэдэн газар хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон нь илэрчээ.
Тухайлбал, 2008 онд тус аймгийн Өргөн сумын нутаг Аргалын ууланд Чулуут гэх ХҮ-013211, Хартан-Овоо гэх ХҮ-014031 дугаартай “Эгшиглэнт уул” компанийн зөвшөөрөл, мөн Хатанбулаг сумын нутагт Хутаг ууланд 2014 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр 17663, МҮ-017663 дугаартай “Галаксимайнинг Монголиа” компанид олгогдсон ашиглалтын лиценз, мөн аймгийн Хөвсгөл сумын Сүлдэнэ хөх овоонд 2015 оны арванхорёдугаар сарын 10-ны өдрийн МҮ-019505 дугаартай “Жаско” компанид олгогдсон хайгуулын лиценз гээд орон нутгийн иргэдийн шүтэж ирсэн, түүхийн дурсгалт уул хайрханд лиценз олгосон тохиолдлууд илэрлээ.
Үүнээс гадна Айраг сумын нутагт Цагаан дэлийн агуй гэж бий. Үүнд нинжа нар олноороо ажиллаж байсныг аймгийн удирдлагуудаас үйл ажиллагааг зогсоон, мөн АМГТХЭГ-т улсын тусгай хамгаалалтад авах хүсэлт хүргүүлсэн юм. Цагаан дэлийн агуйг Монгол Улсын том агуйнуудын нэг, түүхийн үнэт дурсгалт газар гэж зүй ёсоор үздэг.
Гэхдээ дээрх бүхий л түүхийн дурсгалт газарт олгогдсон лицензийг цуцлуулахаар АМГХЭГ, УУХҮЯ, Засгийн газар, УИХ-ын түвшинд шат дараалан хүсэлт гаргаад өнөөдөр ч шийдвэрлэж өгөөгүй юм байна. Харин дээрх зөвшөөрлүүд бүгд 2008-2015 хүртэл олгогдсон байна. Энэ цаг хугацаа нь аймгийн Засаг даргаар ажиллаж асан П.Ганхуяг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж асан Г.Ганбаатар нарын үед олгогдсон хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Бүгдийг цуцал. ЗД-ыг огцруул.
ПГанхуяг хулгайчаа чамайг алнаа новшоо
ПГанхуяг хулгайчаа чамайг алнаа новшоо
Dandaa muu yum bolgon zamiin vvdees gardag shu huchin hunii naimaa gd
ЕРӨНХИЙ САЙДАА, ЗАНДАНШАТАРАА АЖЛЙЙ ХИЙГЭЭРЭЙ. ӨМНӨХ ЧИНЬ АРАЙ ШОУ БАЙГААГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ
Яадаг муу 2.р хүүр вэ шоронд хийж шонд дүүжил муусайн луйварчинг П.Ганхуяг Г.Ганбаатарыг
Хүчингүй болгох хэрэгтэй.
АВИЛГА АВЧ.ӨГСНӨӨР ХЭРГЭЭ БҮТЭЭГЭЭ БИЗДЭЭ.ТЭРНЭЭС БИШ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ.ОЛОН ТҮМНИЙ БИШИРЧ ШҮТДЭГ ГАЗАРТ ТИЙМ Ч АМАРХАН ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙШДЭЭ.ЗӨЬШӨӨРХӨӨС АРГАГҮЙ БДАЛД ОРСОН БГАА БИЗ.ШУНАЛАА ГЭЖ ТЭНЭГ МАЛ МЭТ БОЛГОХ ЮМДАА.
АВИЛГА АВЧ.ӨГСНӨӨР ХЭРГЭЭ БҮТЭЭГЭЭ БИЗДЭЭ.ТЭРНЭЭС БИШ ТҮҮХИЙН ДУРСГАЛТ.ОЛОН ТҮМНИЙ БИШИРЧ ШҮТДЭГ ГАЗАРТ ТИЙМ Ч АМАРХАН ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙШДЭЭ.ЗӨЬШӨӨРХӨӨС АРГАГҮЙ БДАЛД ОРСОН БГАА БИЗ.ШУНАЛАА ГЭЖ ТЭНЭГ МАЛ МЭТ БОЛГОХ ЮМДАА.