АНУ-д арав гаруй жилийн турш ухаангүй буй нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай Zindaa.mn өмнө нь мэдээлж байсан билээ. /ЭНД дарж уншина уу/. Энэ шуугиан тарьсан хэрэгтэй холбогдуулан Hacienda HealthCare сувилгааны газрын сувилагч эрийг баривчилсан байна.
Орон нутгийн телевизүүд шууд дамжуулсан хэвлэлийн бага хурал дээр Феникс хотын цагдаагийн дарга Жери Уильямс тус сувилгааны газарт сувилагчаар ажиллаж байсан 36 настай Натан Сазерланд гэгч эрийг хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр баривчиллаа гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр, ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар хүүхдийн эцгийг Натан Сазерланд болохыг тогтоосон гэнэ. Түүнийг өөр бусад эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Энэ хэргийн дараа тус эмнэлэгт эрэгтэй ажилтнуудад эмэгтэйчүүдийн тасаг руу эмэгтэй хүнгүйгээр орохыг хоригложээ.
Сэтгэгдэл ( 0 )