ОХУ-ын Чита хотын захиргаа болон Улаан-Үд хотын хэд хэдэн төрийн байгууллагын байранд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Энэхүү ажиллагааг тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэлтэй холбогдуулан явуулж байгаа аж. Улаан-Үд хотын захиргаа, засгийн газар болон Буриадын Ардын Хурлын байрнуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж буй тухай Бүгд Найрамдах Буриад Улсын хууль хүчнийхэн мэдээлсэн байна.
Мөн тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Эрхүү мужийн эмнэлэг, худалдааны төв зэрэг 11 томоохон байгууллагад ийм ажиллагаа болжээ. Өчигдөр /2019.01.24/ Алс Дорнод, Өмнөд Сахалин, Хабаровск хотуудад өргөн хэмжээний нүүлгэн шилжүүлэлт явуулсан бөгөөд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл нотлогдоогүй байна.
Сэтгэгдэл ( 0 )