Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Шагдарсүрэн, түүний Ажлын алба өнгөрөгч амралтын өдрүүдэд ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Дорноговь аймгийн намын хороонд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчид энэ өдөр чуулж, дурсамж хөврүүлсэн мөчийг өнгөрүүллээ.
Ахмадууд жилийн жилд энэхүү уулзалтыг тэсэн ядан хүлээдэг бөгөөд тэдний хувьд нэгэн томоохон баяр болдог аж. Гэхдээ уламжлалт уулзалтаар улс эх орон, аймгийнхаа хэмжээний улс төрийн үйл явц, нутаг орны хөгжил, төрийн бодлого шийдвэрийг ч ярилцдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )