Монгол Улсын Засгийн газраас холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн улсын аваргууд тодруулахад Сэлэнгэ аймгаас “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн хамт олон “Хараа” бүсийнхээ түүхэнд 25 жилийн дараа энэхүү нэр хүндтэй шагналыг авчирсан нь онцлогтой.
"Түмэн бут" ХХК тухайн жилд тариалж байгаа нийт талбайн 20-40 хувьд дотооддоо үйлдвэрлэсэн нийлмэл бордоо болон шингэн бордоог ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Тус компани эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оныхоо тариалалтын үрийг 90 тн үрээр нөөцөлж чаджээ. Компанийн зүгээс техникийн парк бүрдүүлэлтийг тогтмол хугацаанд явуулж ирсэн учраас тогтмол ажлын байраа хадгалж, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, экологийн эрүүл хүнсээр хүн ардаа хангах үүргээ үнэнчээр биелүүлж иржээ.
Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн газраас аймгийнхаа тариаланчдыг яамнаас барьж байгаа бодлого шийдвэрүүдээр бүрэн хангаж, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа тариаланчдыг дэмжих үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг байна.
Тариаланчдын тухайд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээр парк шинэчлэлтээ бүрэн хийж, хаврын тариалалтаас намрын ургац хураалт хүртэл шатахууныхаа тал хувийг урьдчилан төлж үлдсэнийг нь ургацаа хураасны дараа бүрэн барагдуулдаг нь тариаланчдад санхүүгийн маш том дэмжлэг болдог гэдгийг хэлж байгаа юм.
ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ
Сэтгэгдэл ( 0 )