”Нарантуул” худалдааны төв рүү нэмэлтээр автобус явуулна

2019 оны 01 сарын 29

Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс "Нарантуул" худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.


Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгддэг тул 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.


Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top