Хүүхдийн тань танин мэдэх хүслийг ”КАРТАН НОМ” биелүүлнэ

2019 оны 01 сарын 31

Хүмүүс гадаад орчноос 5 мэдэрхүйгээрээ дамжуулан мэдээлэл хүлээн авдаг. Тэгвэл хүмүүсийн 90 хувь нь тэдгээр таван мэдрэхүйн дотроос харах мэдэрхүй буюу нүдээрээ мэдээллийг илүүтэйгээр олж авдаг буюу ингэж олж авсан мэдээллээ сайтар тогтоодог гэдгийг эрдэмтэд нотлосон байна.

 

Хүний тархийг аль болох багаас нь хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд ингэхийн тулд цэцэрлэгийн багш болон сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдэд үзүүлэнг олноор бэлтгэж сургалтандаа ашигладаг аж. Бага насны хүүхэд том хүнийг бодвол харсан болон хүрсэн зүйлээ сайтар тогтоож цаашид өөрийнхөө туршлага болгон амьдралдаа ашигладаг. Тэгвэл хүүхдийн сэтгэхүйн энэхүү шаардлагаар бүтсэн цуврал картан ном худалдаалагдаж, хүүхдүүд болон эцэг эхчүүдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа юм.

 

Бага насны хүүхэд өдөрт дунджаар 500 гаруй удаа яагаад гэж асуудаг байна. Энэ нь бага насны хүүхдэд амьдарч буй орчин нөхцөл, байгаль дэлхий, амьтан ургамал гээд бүх зүйл шинэ байдагтай холбоотой танин мэдэх гэсэн томоохон эрэл хайгуул хэмээн хүүхдийн сэтгэл судлаачдын дүгнэлт байдаг байна. Тэгвэл хүүхдийн энэхүү танин мэдэх хүсэл мөрөөдлөөр өлссөн тархийг нь мэдэхийг хүссэн мэдээллээр нь дүүргэхэд энэхүү картан ном ихээхэн ач холбогдолтой юм.

 

1-16 насны хүүхдүүдэд зориулагдсан энэхүү картан номонд ан амьтан, хүнсний ногоо, хувцас хэрэглэл, улс орнуудын мэдээлэл бүхий туг далбаа, зан заншил, үг, тоо, дүрс, гэрийн тавилга, мэргэжил гэх мэт бүхий л зүйлийг өөр өөрсдийн тайлбарын хамт багтааж өгсөн бөгөөд анх 32 цуврал гарч байсан бол одоо 36-н цуврал болон нэмэгдсэн байна. Мөн энэхүү картан ном нь хүүхэд багачуудын сонирхолд тулгуурлан нэмэн хэвлэгдэх бөгөөд тун удахгүй Динозавр болон одон орны тухай сонирхолтой мэдээлэл бүхий шинэхэн цувралууд гарах гэж байгаа ажээ. Энэхүү номыг цэцэрлэг болон бага сургуулийн багш нар сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа ихээхэн хэрэглэж байгаа бөгөөд хүүхдийнхээ тархийг өдөр бүр мэдээллээр цэнэглэдэг эцэг эхчүүд ч мөн ширээний номоо болгон хэрэглэж байгаа юм.

 

Хүүхдээ дөнгөж цэцрлэгт ороход нь энэхүү номыг ашиглаж эхэлсэн нэгэн ээжийн хэлснээр "Хүүхдүүд маань одоо болтол энэ номыг надаар уншуулаад өөрсдөө зургийг нь харах дуртай. Харин намайг завгүй үед өөрсдөө зургийг нь хараад үгээ таалцаж тоглоно, эсвэл үлгэр зохиож бие биедээ ярьж өгдөг юм. Тиймээс энэ ном манай гэр бүлийн хамгийн чухал зүйлсийн нэг мөнөөс мөн." гэжээ. Мөн гуравхан настай бяцхан охин энэхүү номын нэг төрөл болох олон улсын төрийн далбаан зургийг төвөггүй цээжээр хэлж буй бичлэг олныг гайхшируулсан. Хүүхдүүд нь цахим орчин, утас, телевизээс илүүтэйгээр зурагт картан номонд анхаарлаа хандуулж эхэлсэн учраас энэхүү номыг хэрэглэгч эцэг эхчүүд ихээхэн сэтгэгдэл өндөр байгаа юм.

 

Хүүхдүүд энэхүү номноос аливаа зүйлийн нэр, дүр төрх, Монгол ёс заншил амьтан ургамал, жимс жимсгэний төрөл, ялгаа, нэршил, Монгол гэрийн бүтэц, гал тогооны хэрэгслийн зориулалт, хүнсний ногооны амин дэм, хичээлийн хэрэгслийн зориулалт, үндэсний хувцас гоёл, байгалийн үзэгдэл болон бүр мэргэжлийн онцлог, баяр ёслол, замын хөдөлгөөний тухай ч мэдлэг мэдээллийг олж мэдэх боломжийг олгодог юм. Үүнээс гадна цэцэрдлэгийн болон бага ангийн багш нар ашиглах боломжтой эсрэг утгатай үгс, ертөнцийн гурав, түргэн хэллэгүүд болон геометрийн дүрс гэх мэт картууд багтсан байна. Хүмүүс бид ой ухаанаа багаас нь бүрэн сайн ашиглаж хөгжүүлж чадвал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсч, 6 гадаад хэлийг төгс эзэмшиж, бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн 100.000 өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоо байдаг байна. Тиймээс хүүхдийнхээ өлссөн гэдсийг цатгалан байлгахаас гадна өлссөн тархийг дүүрэн байлгах нь эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг юм.



Б.Жагдагсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болормаа(202.126.88.184) 2022 оны 02 сарын 07

хаанаас авах боломжтой вэ?

1  |  0
Top