Энэ бямба гарагт ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ үйлчилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх шийдвэр гаргасан. 


Дээрх шийдвэртэй холбоотойгоор, Тээврийн цагдаагийн албанаас энэ бямба гарагт дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдөр болохтой холбоотойгоор амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаараар нь тэгш, сондгойд хуваан хөдөлгөөнд оролцуулж буй. Энэ амралтын өдөр ажлын өдөр болсныг үл харгалзан тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин ирэх баасан гараг буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top