Япон улсад интернет дуудлага худалдаагаар уран зарж байсныг Токио хотын цагдаа жил мөрдсөний эцэст илрүүлжээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус улсын Цөмийн эрчим хүчийг хянах газрын мэргэжилтэн интернет дуудлага худалдаагаар уран зарж буй талаар цагдаад мэдээлсэн байна. Энэ нь ядууруулсан уран буюу уран баяжуулах явцад гардаг дайвар бүтээгдэхүүн бөгөөд цацраг идэвх нь харьцангуй бага байдаг аж.
Цагдаа нар мөрдөх ажиллагаа явуулсны эцэст, уран борлуулсан, худалдан авсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Уран борлуулсан этгээд гадаадын нэгэн сайтаас уран худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Японд тусгай зөвшөөрөлгүй уран борлуулахыг хуулиар хориглодог гэж NHK телевиз мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )