Д.Чойжамц: Ахмадуудад ээлтэй, засаг төрийн хямралтай жил гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц өнөөдөр /2019.01.31/ мэдээлэл хийлээ. Тэрбээр XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын хурал, ирэх жилийн өнгө ямар байх талаар айлдлаа.

 

Их хамба лам Д.Чойжамц “Монголчуудын хамгийн хүндэтгэлтэй баярын нэг болох уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Монголчууддаа XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Монгол хүн билгээрээ гэж ярьдаг. Аливаа зүйлийг сайхнаар харж чадвал сайхан жил гарна. Сайхан жил гарч байна гэж бид бэлэгшээх ёстой.

 

Зурхайн ухаан магадлал дээр үндэслэж, ийм жилтэй, суудалтай хүн иймэрхүү зүйлс тохиолдож болох юм гэж үздэг. Тэр магадлал яг тэр чигээрээ биелнэ гэж үзэж болохгүй. Учир нь бие сайтай, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл саруул байгаа хүнд нөлөөлөл сайн байдаг тухай өвгөд ярьдаг. Харин жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн заслыг монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэвэл сайн байдаг гэж үздэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэх шаардлагагүй. Хэдийд ч засал хийлгэх боломжтой байдаг.

 

Засаг төрийн хувьд хямралтай жил гарах төлөвтэй байна. Төрийн түшээд эв зохицол алдах тал руу гаа байна. Төрийн засгийн тэргүүн нар улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхээ гаргаж, зүтгэх хэрэгтэй. Төрийн тэргүүд маань эвлэрч зохицож, найрсаж, үнэн зөвөө олж байх хэрэгтэй” гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ondor nastan(182.160.39.224) 2019 оны 02 сарын 01

Burhan odor buriig nen saihan buteejee. odor bur sain saihan zuil irne. tohioldono mongolchuudaa itgeerei, yu amaaraa tarina, huraaj avna, sain ug taritsgaay. huuhduudee erootsgooe.

0  |  0
28-р сургуулийн төгс(66.181.166.10) 2019 оны 02 сарын 01

Энэ ламба гуайн яриа худлаа бурдаг улс төрчдийнхөөс ялгагдах юм алга.

1  |  0
hahaha(122.201.21.210) 2019 оны 02 сарын 01

ene novshiig odoo zailuulaachee Arai l denduu maa

1  |  0
Irgen(202.126.89.63) 2019 оны 02 сарын 01

Odoo bolii tehuu. Hangalttai

1  |  0
Irgen(202.126.89.63) 2019 оны 02 сарын 01

Odoo bolii tehuu. Hangalttai

1  |  0
ТӨВ АЙМГИЙН ХУДАЛЧ (202.179.27.142) 2019 оны 02 сарын 01

ДАНШИГИЙГ МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙН БАЯР ГЭЖ БҮЛТЭРДЭГ ТӨВ АЙМГИЙН ХУДАЛЧ ХАМБЫН ҮГЭНД ИТГЭДЭГ БОЛ БИ МАНГУУ.

2  |  0
Шашин судлаач (2.136.17.240) 2019 оны 02 сарын 01

Дэмийрлээ зогсоонуу

2  |  0
Top