АНУ-д “Төрөх аялал жуулчлал”-ын операторуудыг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

АНУ-ын Өмнөд Каролинад “Төрөх аялал жуулчлал”-ын үйл ажиллагаа эрхэлж байсан 20 этгээдийг баривчилжээ. Ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж буй анхны тохиолдол гэж Калифорни мужийн прокурорын газраас мэдээлжээ. “Төрөх аялал жуулчлалын” компаниудаар Хятад улсын иргэд үйлчлүүлдэг байна.

 

“Төрөх аялал жуулчлал” гэдэг нь хүүхдээ тус орны иргэншилтэй болгох зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүд гадаад улс оронд очиж, төрөхийг хэлдэг. АНУ-ын хуулиар тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд АНУ-ын иргэншил олгодог бол Швейцарь, Япон зэрэг улс оронд эцэг, эхийнх нь аль нэг тус улсын иргэн тохиолдолд хүүхдэд нь тухайн улсын иргэншлийг шууд олгодог хуультай гэнэ.

 

2015 онд олон тооны “Төрөх зочид буудал” гэх зочид буудлуудыг шалгасны дүнд энэ хэрэг үүсчээ.

 

Жирэмсэн үйлчлүүлэгчид тус бүр 40-80 мянган ам.долларын төлбөр төлдөг байсан бөгөөд үүнд зочид буудалд байрлах, хоол, унааны төлбөр багтдаг аж. Эдгээр компаниуд үйлчлүүлэгчдээсээ АНУ-ын цагаачлалын албаныхны өмнө жирэмснээ нуух хэлхгэр хувцас өмсөхийг шаарддаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top