Та бүхний харж байгаа зураг бол “Монгол Алтайн барагшун” компанийн лабораторийн хэсэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтад агуулахаа үзүүлж, хаалгаа бариулахад хүрээд байгаа “Монгол Алтайн барагшун” компанийн лаборатори ингэж ажилладаг байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон, өрөөний агаарын бохирдлыг бууруулахын тулд йон гэрлээр ариутгасан энэ өрөөнд технологичоос өөр хэн ч ордоггүй аж. Одоогоос яг зургаан жилийн өмнө Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өчигдөр 2019.01.31/ цацсан мэдээллээс болж бүгдийг эхнээс нь эхлэх нөхцөл байдал үүсчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын шинжээчид нэгдүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагийн орчимд компанид шалгалтаар иржээ. Улмаар доод давхрын агуулах, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээгдэхүүнийг ч шинжилсэн байна. Шалгалтаар зарим нэг зөрчил илэрсэн гэдгийг хэлсэн ч компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай ямар нэгэн үг, өгүүлбэр хэлээгүй аж.
“Тухайн үедээ үйлдвэрийг хаана гэсэн шийдвэр хэлээгүй. Цэвэршүүлсэн барагшуны үйлдвэрлэл явуулж болно гэж хэлж байсан. Харин өчигдөр өглөө прокурорын тушаалтай орж ирсэн. Үнэхээр юу болж байгааг бид нар ч ойлгоогүй” гэж "Монгол Алтайн барагшун" компанийн борлуулалтын менежер Ж.Мягмардорж ярьсан юм.
Мэргэжлийн хяналтынхан ирэхдээ хоёр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсоор бүртгүүлэлгүйгээр худалдаалсан, шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлийг тайлбарласан ч ямар нэгэн байдлаар түр хаах тухай зүйл хэлээгүй байна. Хугацаат үүрэг даалгавар ч өгөөгүй аж. Албан ёсоор бүртгүүлээгүй гэж үзсэн бүтээгдэхүүний нэг нь барагшунтай наалт, нөгөө нь тосон түрхлэг байжээ. Уг хоёр бүтээгдэхүүний тухайд анхан шатны шинжилгээгээр сөрөг нөлөөгүй, хэрэглээнд нэвтрүүлж болно гэсэн дүгнэлт гарчээ.
Мэдээлэл цацагдсанаас хойш борлуулалт 0 зогсолт хийж, харилцаатай бүх байгууллагууд нь бүтээгдэхүүнээ буцаах болсон байна. Хүргэлтэд явдаг машинууд ч буцаалт хийсээр өнөөдрийг дуусгаж байгаа гэв.
Барагшун нь өөрөө биологийн идэвхт бүтээгдэхүүн, тогтоц зэргээсээ шалтгаалаад чулуулаг байдлаар үйлдвэрт ирдэг юм байна. Улмаар чулуулаг байдалтай барагшуныг бутлуурт хийж нунтагладаг аж. Нунтагласан барагшуныг гурван шат дамжлагаар төмөр саванд хийж, чулуу, жижиг ширхэглэгт тоосноос нь цэвэрлээд лабораторид оруулан хэрэглэхэд бэлэн болсон өтгөвтөр барагшун болгон савладаг юм байна. Эдний хэлж буйгаар сав баглаа боодлоос бусдыг нь Монголдоо хийдэг ажээ.
"Монгол Алтайн барагшун" компани Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран одоо худалдаанд гаргаж буй брендээ бүтээж байсан гэдэг. Улмаар шат дамжлага, технологи, орц найрлагыг олон жилийн судалгаагаар бүтээсэн байна. Компани хэдийгээр 2010 онд байгуулагдсан ч зөгийн балтай барагшун бэлдмэлийг гаргахад гурван жилийн судалгаа зарцуулжээ.
Өнгөрсөн онд нийт 700 сая төгрөгийн борлуулалт хийснээс цэвэр ашиг нь 15-20 хувийг эзэлж байгаа аж. Давхардсан тоогоор 300 мянгана хэрэглэгч энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж, 90-95 хувь нь сайн нөлөөтэй гэж дүгнэжээ.
Захиргааны удирдах ажилтнуудаа оруулаад 20 хүн энэ компанид ажилладаг бөгөөд хүргэлтийн хоёр машинтай юм байна. Наалт, тосон түрхлэг гэсэн хоёр ч шинэ төрлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байсан. ОХУ болон БНХАУ-тай бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулахаар хэлэлцэж байсан ч сөрөг мэдээлэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг компанийн ажилчид хэлж байсан юм.
Компанийн зүгээс хуулийн баг гарган ажиллуулж, гаргасан зөрчлөө дарах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага ямар шалтгаанаар хугацаат үүрэг даалгавар өгөлгүй олон нийтэд мэдээлсэн талаар судалж, үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг бидэнд мэдээлсэн билээ.
Барагшуныг түүж ирэхэд чулуулаг хэлбэртэй байдаг
Нунтагласан барагшун
Нунтагласан барагшуныг цэвэрлэх эхний дамжлага
Нунтагласан барагшуныг гурван шат дамжлагаар оруулж жижиг хогноос нь салгадаг
Шүүж тунгаасан барагшуныг тогоонд хийж чанана. Ингэснээр лабораторид орж, эцсийн бүтээгдэхүүн болгоно.
Чанасан барагшун лабораторид очиход бэлэн болсон байдал
Лабораторийг "Цагаан бүс" гэж нэрлэн зөвхөн хариуцаж ажилласан хүнээс өөр хэн ч ордоггүй
Эцсийн бүтээгдэхүүн болгох лаборатори
Барагшунд ашигладаг усыг нэмж ариутгах хэсэг
Эцсийн бүтээгдэхүүнийг савалж байна
Сэтгэгдэл ( 85 )
Оросын нэг эрдэмтэн итгэмээргүй нээлт хийсэн гэж сонссон
Ямарч байсан хадны сэртэг гэж хулганатай холбоотой
Барагшун гэж яг юу юм бэ янз бүрээр ярих юм
bi uuj hereglehere l neg bolson surguur nuluulsun ym bhgui harin ch zunduu ur dun ugch bga hunii hj baigaag deeremdeh gsn balair humuusiin yavuulga munuus mun zuvuur oilgoh heregtei
ЖДҮчин гишүүдийн ЖДҮгээс авсан зээлээр ямар үйлдвэр барьсныг яаж ажилладгийг одоо бас шалгаад ил болгочих. Өчнөөн хүн ажиллаж амьдралаа залгуулдаг газартай зууралдаад худлаа сүржигнэж явахаар хужаа хоолны газар ногоогоо зогсоо
Ийм үйлдвэрийг шалгаад хаагаад ЖДҮг хөгжүүлэхгүй экспортод сөрөг мэдээлэлээр 1 л их даналзсан байцаагчид. Хар ямааны бэлдмэлд яг хар ямааны цус орж байнауу. Тэр Ачлал дэлгүүрийн хажуугийн 00н хаалга нь нүүрэнд наалдсан Солонгос хоолны газар эд нар бол энэ мэргэжлийн хяналтынхны авилгын нууц газруудуу тэд бидний валютыг өдөр бүр сая саяаао зөөж байна. Иргэд ингэж үйлдюэрлээгүй байхад гэртээ энэ барагшуун гэдэг баасыг буцалгаад уудаг тэрийг шалгаад хорьж чадахгүй биздэ. Хийх ажилгүй ажил хийсэн болж сүржигнэгчид
Vneheer mundag vildwer jijig dund vildeeree demjih heregtei ene bvteegdehvnd zunduu hvnii hvch hudulmur bgaa hytadiin hogiin bvteegdehvvn hereglej baisnaas mongoliinhoo baigald urgaj bga bvteegdehvvnee hereglie ursuldugj hvmvvsin genetin surug shlgalt bga bh ta bvhend amjilt hvsie bitgii shantraarai
мха-ны энэ ажилтан захиалгаар хөдөлж байгаа нь илт байна Хууль журмынхаа дагуу ажиллах ёстой зөрчил байвал арилгуулж ажиллах нь энэ албан хаагчдын үүрэг түүнээс ажил хийх гэж байгаа хүмүүсийн урмыг хугалж хааж боох нь эдний ажил биш өөрийгөө дарамтлагч гээд ойлгочихсон сүржин амьтан эрх үүргээ мэдэж байх хэрэгтэй ш дээ. Энэ компани чинь 20 иод ажилтантай гэж байна тэр хүмүүсийн ард хэдэн ам бүл байдаг бол энэ хэцүү цагт ....яасан шуурхай ч юм бэ дээ хэдхэн цагийн дотор хаах хүртэл хугацаатай зөрчил арилгах үүрэг өгөх ёстой
МХАны байцаагч нар со ах нарынхаа захиалгаар зориуд очиж ийм байдалд хүргэсэн байх. магадгүй жаахан жуухан юм горьдож очоод санаа зорилгоо гүйцээж чадаагүй ч байж магадгүй. үндэсний үйлдвэрлэлээ ингэж алж болохгүй ээ. нэр төрөө сэргээлгэх алдагдсан боломжоо нэхэмжлэх хэрэгтэй
Сайн үйлдвэр сайн ч бүтээгдэхүүн ингэж юм хийж байгаа нэгнээ хохироож болохгүй шд
Бохир заваан орчинд хийж байсан бна маш харамсалтай!!!Олон хайрцгийг авч гэр бүлээрээ хэрэглэсэн,заваарсан юм.Үнэхээр энд харагдаж бгаа газар хийдэг юм бол тэрийгээ шалгалтынханд үзүүлэх нь яасын.Тэгэхээр худлаа л гэсэн үг.Хэрэглэгчдээ хохироосон балиар газар!!!
Бохир заваан орчинд хийж байсан бна маш харамсалтай!!!Олон хайрцгийг авч гэр бүлээрээ хэрэглэсэн,заваарсан юм.Үнэхээр энд харагдаж бгаа газар хийдэг юм бол тэрийгээ шалгалтынханд үзүүлэх нь яасын.Тэгэхээр худлаа л гэсэн үг.Хэрэглэгчдээ хохироосон балиар газар!!!
Би энэ бүтээгдэхүүнийг 3 жил хэрэглэж байна маш сайн үр дүнтэй наалтыг нь өвдгөн дээрээ нааж сар гаруй хэрэглэж байна өвчнийг нь сайн авдаг юм байна лээ ийм сайхан үйлдвэрийг хааж болохгүй шүү дээ ер нь хийж бүтээж байгаа нэгнийгээ хааж боож болохгүй ш дээ зөрчил байвал хугацаатай үүрэг даалгавар өгөөд засаж залруулж болно Ажил хийж байгаа хүнд алдаа оноо байдаг алдаагаа дахин давтахгүй л байх хэрэгтэй ажил хийхгүй ам нь хөдөлдөг хүнд ямар алдаа байхав дээ
Gazraar tompongoo taviad gaduur ni asgarsan ene arai l bas shaardlaga hangahgui bna shuu
Энэ чинь эм шүү дээ шаардлага байх л ёстой өнөө маргаашаа хүлээж байгаа элэг дотор ходоод гэх мэт өвчиндөө шаналж байгаа хүмүүс жоохон ч гэсэн найдвар тээж ууж байгаа бохир заваан юм ууж дахин биеэ хордуулах ямар олиг бхавдээ
Монголчууд хөгжихгүй бгаа шалтгаан. Үндэсний гэсэн бүгдээ хаана бооно. Жаахан л өө гарвал нийтэд зарлана. Тэнэгүүд нь хараана зүхнэ. Атаархаад ч бгаа юм шиг. Тэгснээ хужаа солонгос юу нь мэдэгдэхгүй идэш уушаа үтлээ иднэ
хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх л хэрэгтэй шдээ. Шалгалтын үед авсан зураг аймаар бохир заваан л юм байсан дээ. учиргүй цэвэрлэж зурагаа авахуулж дээ.өдөр тутам энэ цэвэрлэсэн шигээ ажиллавал болно доо
хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх л хэрэгтэй шдээ. Шалгалтын үед авсан зураг аймаар бохир заваан л юм байсан дээ. учиргүй цэвэрлэж зурагаа авахуулж дээ.өдөр тутам энэ цэвэрлэсэн шигээ ажиллавал болно доо
ийм заваан шаардлага хангаагүй барагшун мөн ч юмуу биш чюмуу баталгаагүй юм хийдэг үйлдвэрийг хаах хэрэгтэй энэ баталгаагүй бүтээгдэхүүнийг уугаад эрүүл саруул болсон юм алга
Mash ih hvn am saitai bdag iim sain vildweriig haaj bolohgvi shvvdee mash olon hvn owchnoosoo angijirch chadsan enenees zawaan vildwer Mongold zondoo baigaa hoolnii gazaruuddaa shaardlaga hynalt tawij chadahgvi baij osoj deeshilj ywaa vildweriig haah ni buruu shdee
Ingej sain hiideg yildweriig ajilluulaacnee Ex ornii buteegdehuun eruul memdiin cnihal buteegdehuun mongol brendiin em
Байдгаар нь цэвэрлэж аятайхан болгож баахан зураг авчихсан байна. Үнэн хэрэгтээ хүний ходоодонд орж байгаа гэхэд аймаар нөхцөлтэй ажиллаж байсан зургийг Мэргэжлийн хяналтынхан дэлгэсэн байсан ш дээ. Ой гутмаар мөнгөний төлөө улайрсан юмнууд
Minii huvid baragshuun sain buteegdehuun. Bi uuj heregledeg. Manai eej naaltiiig n uvdgunduuu naaj heregledeg. Ur dun mash saitai. Uildver n hurdan neegdeesei. Uneheer haahaar muu orchind uildverledeg bsn bol haasan n deer. Esvel zugeer l haah n hen negend ashigtai bsan yum bolovu.
Eej aavdaa yu avch uguud bsan hereg ve.Lalar ymaa.Ingej olson mungu yaj mungu bolhov dee chaavaas
Мэргэжлийн хяналтынхан гэж дүүрчихсэн юмнууд, өөрсдөө бизнесийн ямарч мэдлэг байхгүй бизнесийн зовлон жаргал мэдэхгүй юмнууд яаж торгох уу эсгүүл яаж мөнгө салгах уу л гэж боддог, төрөөс үйлдвэр хөгжүүлэх ЖДҮг нь залилсан дэрээс нь татвар мэргэжлийн хяналт гээд нэмж дээрэмдэнэ. Үндэсний үйлдвэрлэл ингэхээр яаж хөгжих юм бэ???? Муу сайн төрийн ажилд суудлын бөглөө болсон малнуудаас болж жирийн 20 хүн ар амьдрал санхүү мөнгөөрөө хохирч үлдэж байна
Umnuh surge deer uur muuhai orchind baisandaa
Hahuuliig n uguugui ym baigaa bizdee. Zahialgat shalgalt
муу сайн ч гэсэн монголын үйлдвэрүүдээ дэмживэл яасын ямар нэгэн зѳрчил гарлаа гэхэд мэргэжил арга зүйгээр техник тоног тѳхѳѳрѳмжѳѳр тусалдаг байвал нэн ч гэсэн аа нэгж сайжирах болно
Барагшун бол сайн бүтээгдэхүүн тэр эзэн нь Ариунаа гэж ээ бурхан минь ааштай гэхэд дэндүү ааштай хүн байналээ.Хүнтэй харьцах соёл сурмаар хүн байна лээ. Хоосон сав чимээ ихтэй байдаг гэдэг үг яг таарах авгай байна лээ
эзэд нь гэж хогийн хогийн ааштай хүмүүс бдг. бусад өрсөлдөгч байгууллага томрох бие гэдгээс үхтэлээ айж бөөгөөр ном уншуулаад явдаг. зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн гаргаж бдг буруу л бн дааа
Мэрэшгжлийн хяналтынх нэг л буруу ажиллаад байна.
Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж дэмжих хэргэтэй шүү. Юун үйл ажиллагааг нь зргсоож нэр хүндэд нь халдах вэ. Торгож бүүр болохгүй шүү . Төр амь насаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж туслах ёстой.
бөөн жоомон дунд хийсэн хужаагийн хоолны газрыг ингэж дуулиантуулсануу энэ хорлон сүйтгэх ажиллагаа юм бишүү одоо удалгүй патёнтийг нь хужаа хямдхан худалдаад авчихна бид тэгэхээр нь бүүр завааныг өндөр үнээр авах л юм байна ХӨӨРХИЙЛӨЛТТЭЙ ЮМАА БИД
Ганцхан хүн ажилдаг гэнэ үү. 20 хүн нь хаана ажилдаг бэ. Ард түмэн тэнэг биш. Гар ажилгаатай харагдаж бна. Зөв мэдээлэл хийгээд танайх.
манайх сүүлийн 2жил хавар намартаа байнга 60ш ийг ууж бн одоо ч ууж бн зүрх ,нойр овддөг бсийн үүнийг ууснаас хойш хоолны дэглэм барих аспирин уухаа болисон хэрэгтэй л юм гэж боддог ш дээ
Ганц сайн брэнд болсон үндэсний үйлдвэрлэгчтэй боллоо гэсэн чинь төрөөс дэмжихийн оронд татаж унагаах торгох бодлого баримтлаж болхгүй шүү.
Sxn l uildver bn shu de! Enenees ilu monos apu shig bolno gedeg olon jiliin bolon mash ih hurungu oruulalt hiih heregtei shu de. Hedxeen yum hiih gej yadaj bgaa hediigee ingeed bvl mgl uls hezee ch uildverlegch bolj chadahgui
Baragshun ooroo mundag l daa. Hunii hiij bgaa ajiliig hen negen ingej hudal medeellej bolkuu shuu dee. Baragshuuniig heregldeg. Bur tuuhii lag baasaar n heregldeg.
Hend ch hereggui hog hiij bhaar haagdsan n deer
Neg asuudal bnadaa gazar deer n shalgaltaar ochood ene ter yariagui bj bgaad socialaar tsatsaad l ... mongol uildverlelee demjmeer yum
Энэ зүгээр мөрөөрөө амьдрах гэж яваа аж ахуйн нэгжүүдийн талаар буруу ташаа мэдээлэл гаргаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ
Захиалгат шалгалт нэг талыг бариад мэдээлсэн байна шд ойлгомжтой
Үйлдвэрийн борлуулалтанд аймаар нөлөөлж байгаа шүү дээ харамсалтай юм
mash saihan vildwer shvv vneheer tsewerhen
amjilt hvsei
Юмыг нь өгөөгүйн байгаа биз дээ.
toogui l yum boljdee. Ankhan shatnii bolovsruulaltaa bolovsrongui bolgomoor yum bndaa.
Естой дажгүй үндэсний үйлдвэрлэл. Наалт нь их сайн.