Казим Резай: Монголд ирж үзэх нь миний энэ насны мөрөөдөл байсан

2019 оны 02 сарын 07

Хазарачуудыг монголчууд бидний нэгээхэн хэсэг мөн, биш гэх талцсан байр сууриуд бий. Афганистаны хүн амын 20 хувь буюу 6 сая нь хазарачууд гэсэн тоо байдаг. Мөн Иранд нэг сая, Пакистанд 500 мянга орчим,  Америк болон Европын орнуудад олон арван хазара хүн тарж бутран амьдарч байгаа гэдэг. Тэгвэл тэдний нэг болох АНУ-ын Техас мужид амьдардаг Казим Резай хэмээх хазара эрхэмтэй уулзаж, цөөн хором ярилцаж байв. Тэрбээр Монголд суралцдаг цөөн хэдэн хазара оюутнуудаа эргэж ирээд байх үед нь тааралдаж байсан юм. Тэр бол Монгол царайтай, Монгол-Турк-Перс холилдсон хэлээр ярьдаг, мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдардаг, өөрсдийгөө эзэн Чингисийн удам гэж бахархдаг хазарачуудын нэг гэдгийг тодотгоё.

 

-700 жилийн өмнө монголоос гарсан гэгддэг хазарачууд хэрхэн амьдарч буй талаар асуумаар байгаа ч, монгол нутагт анх удаа ирж буй Таны сэтгэгдлийг эхлээд сонсох нь зөв гэж бодлоо?


-Тийм ээ. Хазарачууд бид монголоосоо гараад 700 жил болж байна. Бид монгол цустай ард түмэн. Тиймээс би өвөг дээдсийнхээ нутагт ирж үзье. Монголчуудаа, монгол газар нутгаа харъя гэж ирсэн юм. Ирээд монголчуудтайгаа уулзахад үнэхээр сайхан байна. Үнэндээ монголд ирж үзэх нь миний энэ насны мөрөөдөл байсан юм.

 

Хазара гэдэг үгийг монголоор орчуулбал Мянга, Мянгат гэсэн утгатай. Нэгэн Мянгатын үр сад болсон хүмүүс бид өдгөө Афганистаны Хазарагийн нутагт амьдарч байна. Миний хувьд оюутнуудаа эргэхийн зэрэгцээ монгол ахан дүүстэйгээ танилцах, монгол орны өнөө цагийн хөгжил ямар байна. Монголчууд хэрхэн амьдарч байна вэ гэдгийг мэдэх, улмаар Хазарагийн ард түмэндээ сайн мэдээ дуулгах зорилготой ирсэн юм.

 

-Та бүхэн бидний амьдралыг мэдэхийг хүсч байгаа шиг, бид ч бас Та бүхнийг хэрхэн амьдарч ирснийг мэдмээр байна л даа?


-Дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг өвөг дээдсийн үр удам болох мянган хүн тэр нутагт үлдсэн. Хазарачууд бид сүүлийн 700 жил Афганистаны ард түмний дунд цөөнхийн амьдралаар амьдарч ирсэн. 40-хөн жилийн өмнө Хазара хүн сургуульд сурч, боловсрол эзэмших эрхгүй байлаа. Хазара түмэн Афганистаны төв нутагт, уулын дунд хавчигдсан байдалтай, маш их хүйтэрдэг, эсвэл их халдаг, байгалийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг.

 

Гэхдээ бурханы авралаар Хазарагийн ард түмний дунд зоригтой, боловсролтой, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс маш олон байна. Хазарагийн ард түмний төлөөлөл болсон элит, эрдэм боловсролтой хүмүүс дэлхий даяар тарсан гэж болно. Америк, Европ, Австри, Австрали, Герман гэхчлэн олон оронд бий. Тэр хүмүүс маань Хазарагийн ард түмэндээ чадах хэрээрээ дэм тус болж байна. Тухайлбал, одоо монголд сурч байгаа, Хазарагийн анхны элч төлөөлөгчид болсон оюутнууд маань ч монгол хэл сураад, монголчуудын түүх, соёл урлагийг судлаад Хазара Монголчууддаа сайн мэдээ хүргэх байх. Мөн Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн Хазарагийн ард түмнийг хүлээж авах байх. Монгол нутагт ажиллах, бизнес эрхлэх, түр оршин сууж амьдрах боломж бид нарт олдох байх гэж найдаж байна.

 

-Дэлхий даяар тархан амьдарч буй 6-7 сая Хазара монголчууд бий гэсэн тоо байна. Үнэхээр бодитой тоо мөн болов уу?


-Дэлхий дээр Хазара гаралтай 8 сая монголчууд байна гэж үздэг. Хүйтэн дайны үед, дотоодын тэмцлээс үүдсэн Иргэний дайны үеэр 1 сая Хазара Монгол хүн Пакистан руу дүрвэсэн. Мөн Кувейт, болон эргэн тойрны орнуудад цагаачилж гарсан, дэлхийн олон оронд боловсрол эзэмшихээр явсан Хазарачууд байна. Ерөнхийдөө Афганистаны хүн амын 20 хувь буюу 8 сая Хазара Монгол байдаг гэсэн тоо бий.

 

-Таныг нутгаасаа гарсан Хазарачуудын нэг гэж сая сонссон юм. Одоо хаана амьдарч байна вэ?


-Би архитекторч мэргэжилтэй. АНУ-ын Техас мужид ажиллаж, амьдардаг. Олон улсын импорт, экспортын худалдаа эрхэлдэг. Бизнес эрхлэхийн хажуугаар Хазарагийн ард түмэндээ туслахыг хүсдэг. Афганистан дахь төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, олон нийтийн ажил хийж монголд суралцаж байгаа оюутнуудаа дэмждэг юм. Оюутнуудаа монголд анх ирэхэд нь дэмжиж байсан. Одоо ч дэмжиж, урам зориг өгөөд явж байна.

 

-Тэгэхээр тань шиг оюутнуудаа эргэж тойрдог, дэмждэг хүмүүс өөр бий юү?


-Над шиг олон хүн байгаа байх. Сэтгэл зүрхнийхээ угаас хэлэхэд миний хувьд маш их баяртай байна Би буцаж очоод найз нартаа хэлнэ. Монгол ахан дүүс маань намайг монголд буусан өдрөөс эхлээд халуун дулаанаар хүлээж авч байна. Бид Хазарагийн ард түмэндээ монголчуудын тухай аль болох сайн сайхан, их мэдээлэл хүргэх зорилготой байгаа юм.

 

Анх монголд гурван Хазара Монгол оюутан ирж МУИС –д орсон. Дараа нь MIU сургуулиар дамжин 12 оуютан ирж, одоо 15-уулаа болоод байна. Тэгэхээр эдгээр оюутнуудыг дагаад, мөн миний өгөх мэдээллийг дагаад бүгдээрээ Монголд ирж үзэхийг хүсэх байх. Тиймээс цаашдаа монголчуудтайгаа хамтарч ажиллах, залуучуудаа сургах, хоёр ард түмнийг хооронд нь шашин, урлаг, хэлээр нь ойртуулахын төлөө бид зүтгэнэ гэж хэлэх байна.”

 

Бид цөөн хоромд ийн ярилцсан юм. Түүнийг Монголд дахин ирээрэй гэхэд тэр “Заавал ирнээ” гэж байсан юм. Тэр буцаж очоод найз нартаа монголчуудын тухай сайн сайхан мэдээлэл хүргээ биз ээ.

 

Э.БОЛОРХАЖИД

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 10

Феодал алуурчин алан хядагч Чингис тухайн үед аравын орныг хэдэн сая хүнийг нь хомроглон устгаж дээрэм тонуул хийж эмс охидыг нь бузарлаж цусан далайгаар умбуулсан түүхтэй

0  |  1
Zochin(77.3.189.160) 2019 оны 02 сарын 10

Cheka ! Ööriigöö olooguo hun busdiig uguisgeh durtai bdiin Yahav dee hazar mongol geed bidniil mongolchuudiin neg heseg shuudee

1  |  0
чека(202.9.45.72) 2019 оны 02 сарын 09

Халх дүрвэд гэж хоорондоо тэнэгтэж байж юун хазара вэ.Хол явъя зүгээр

0  |  1
З.Алтан хуяг(66.181.161.78) 2019 оны 02 сарын 08

Харь оронд хоцорсон монголчуудаа өвгөдийны нь нутагт амьдрах боломж төр засгаас олговол яадаг бол. Харийн шахуу болсон газар орон бидэнд байна шүү дээ. Баян өлгий олон жилийн өмнөөс монголчуудыг....ер нь тэвчээртэй нь Өлгийдөө амьдарч байгаа. 20-30 н жилийн дараа хэдэн монгол хүн үлдэх бол гэдэг сонин шүү. Судалгаа байдаг болов уу.

5  |  0
Бямбаа(211.36.136.121) 2019 оны 02 сарын 09

Муслим с хол явъя гэхийн ИХ МОНГОЛ улсыг байгуулж бхад ганц монгол цус ,ганц бөө мөргөлтэй бгаагүй л биздээ. Монгол улсад хэрэгтэй л бол бүгдийн авсан ч яахавдээ хангалтай газар бна. Өөр улс орон жижигхээн газар хэдэн 100 саяара амьдраал бна болоол бх шиг бна

5  |  0
сүү(103.229.122.37) 2019 оны 02 сарын 08

түүх ярьвал яалтчгүй бидний уг үндэс мѳнѳѳс мѳн. хаягдсан монголчууд. нутгаа гэснийг нь авах нь зѳв ш дэ. нутга гэхгүй нь үлдэнэ л биз. хүний сэтгэлтэй какакуудаас л дээр блгүй дэ

5  |  0
bayar(202.9.45.131) 2019 оны 02 сарын 12

muslim shashind orson ene hymyys odoo bidend hari hymyys shig l baina yag l kazakuud shig l baih bolov uu

2  |  2
Зочин(202.9.42.119) 2019 оны 02 сарын 08

БИДНИЙ МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ ЮМ ШҮҮ ДЭЭ , ЭД НАР ЧИНЬ. МОНГОЛЧУУД БИД ЧАДАХ ЯДАХААРАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА. МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШИЛ ӨШ

3  |  0
ард түмэн(66.181.190.154) 2019 оны 02 сарын 08

монголчууд бид олуулаа болох ёстой шүз дэндүү цөөхан бна дээр нь ухаантай боловсролтой монголчуулаа хэлмэгдүүлэлтээр алаад дууссан одоо хэдэн аймхай амиа бодсрн шуналтай хулгайч луйварчингууд ихэнх нь үлдсэн монголоо хөгжүүлье гэсэн бодол үнэнлээ бхгүй бна цус нэгтнүүдээ авая ирэх хүсэлиэйнүүдийг нь авая каүазуудыг казахстан ру нь явуулая халимаг тува хазарчуудыг авах хэрэгтэй

3  |  1
зочин(103.57.94.152) 2021 оны 01 сарын 31

казакуудыг нутагт нь буцаагаад оронд нь энэ хазараа монголчуудаа авья аа. угаасаа адилхан л хүний лалыг авч байхаар өөрсдийнхөө лалуудыг авья. Казакууд эх нутагтаа оичж ёстой. тусгаар улс болчихсон юм чинь хүний нутагт юугаа хийж суув бэ дээ. нутагтаа очих хэрэгтэй.

10  |  1
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 08

hoorhiidoo hazaaruud medeej tendee dassan uls heden zuun jiliin tursh, ireh chadaltai zoohoniig ni yadaj demjih heregtei , ted chin yadaj setgeleeree mongol garaltaigaa medej baharhah bolno shyydee,,,,mongoliin jinhen olnooroo yldsen heseg tendee hojij baival mongolchuud bidend l heregtei, mongold ireh gesen negniig ni avch baih heregtei dee

2  |  2
Hi(202.126.88.54) 2019 оны 02 сарын 08

muslimchuudaas hol yav mongolchuyd mini, hangalttai

1  |  2
Zochin(73.50.120.83) 2019 оны 02 сарын 08

Mongolchuudaa demjih heregtei .ted hol amidarch bga mongolchuud maan shuu dee.bid oluulaa boloh heregtei

7  |  0
Top