Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан таалал төгсчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо.

 

Нэрт дуучин Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төржээ. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангийг төгсч, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцсан. 1963 онд УДБЭТ-т зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны 10-р их наадмын тэргүүн байр эзэлж, Москва хотын Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь, бүжгийн театруудад уригдан тоглож байв.

 

Х.Уртнасан агсан 1994 оноос СУИС, Хөгжим, бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байлаа.

 

Монголын сонгодог урлагийн сонгодог уран бүтээлч тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн билээ.

 

Бүтээсэн дүрүүд

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983 он)
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа (1970 он)
  • А.Бородин “Игорь ван” Ярославна (1972 он)
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа (1976 он)
  • Дж.Верди “Травиата” Виолеттад (1977 он)
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна (1980 он)
  • Дж.Пуччини “Тоска” Тоска (1981 он)
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982 он)
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад (1984 он)
  • Дж.Верди “Отелло” Дездемона (1989 он)
  • Дж.Пуччини “Турандот” Турандот (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

 

Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан нь 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртэж байв. Тэрээр 1984 онд Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагналтан болсон ба 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн байдаг.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.105) 2019 оны 02 сарын 08

Kinond togloluu

0  |  0
.(212.253.243.145) 2019 оны 02 сарын 03

ахмадууд маань яасан ойр ойрхон таалал төгсөөд байна даа. ахин төрөх болтугай

0  |  0
Шүтэгч нэгэн(150.129.140.199) 2019 оны 02 сарын 03

Гүн эмгэнэл илэрхийлье!

0  |  0
Молли(103.26.193.67) 2019 оны 02 сарын 02

Ум мани бадмэ хум. Арай л эрт явлаа даа

0  |  0
доок(66.181.180.247) 2019 оны 02 сарын 02

Агуу дуучин, дахин тѳрѳх болтугай. Мѳнх хѳх тэнгэртээ тайван нойрсдоо.

1  |  0
svnjee(66.181.161.46) 2019 оны 02 сарын 02

um aain amgalan boloh boltugai

0  |  0
Deegii(103.212.119.107) 2019 оны 02 сарын 02

Um mani badme khum.

0  |  0
хүндлэл(103.26.195.228) 2019 оны 02 сарын 02

Агуу дууччн.Ум сайн амгалан болтугай

0  |  0
ж,янжив (112.72.11.108) 2019 оны 02 сарын 02

Хөөрхий дөө Сайхан хээ хаагүй.яриатай ,уяхан сэтгэлтэй хүн юмсан !Хорвоо гэж ,,,,,!?

1  |  0
Иргэн(202.126.89.69) 2019 оны 02 сарын 02

Сайхан энгийн хээгүй ярьдаг.залуудаа сайхан гайхалтай хоолойтой хааны гүнж шиг харагддаг сөйхан эмэгтэй байсан даа.залуу дуучид ийм гайхалтай хоолойг дууриах хүн ховор до.ум мааний амгалан болтугай

1  |  0
Шүтэгч нь(66.181.180.151) 2019 оны 02 сарын 02

Ум ма ни бад мэ хум

0  |  0
zochin (202.179.27.70) 2019 оны 02 сарын 02

Um mani amgalan sain boltugai !

0  |  0
Зочин(103.229.122.63) 2019 оны 02 сарын 02

Ум мани бад ми хум. Бурханы оронд морилох болтугай.

0  |  0
Зочин(66.181.185.137) 2019 оны 02 сарын 02

Ум сайн амгалан болтугай

0  |  0
.(66.181.160.83) 2019 оны 02 сарын 02

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

0  |  0
зочин(202.126.89.67) 2019 оны 02 сарын 02

Ховорхон хоолойтой, гайхалтай дуучин, сайхан эмэгтэй байлаа. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Bob(78.186.112.204) 2019 оны 02 сарын 02

Aguu hudulmurch gaihamshigtai hvn bailaa ...ym manni bad me hym Ym sain amgalan boltygai

0  |  0
Энхтуяа(66.181.182.243) 2019 оны 02 сарын 05

Гүн эмгэнэл илэрхийлье ! Ум сайн амгалан болтугай!

2  |  0
кккккккккккккккк(124.158.113.3) 2019 оны 02 сарын 02

Ум ма ни бад ми хум

0  |  0
Zochin(112.72.11.120) 2019 оны 02 сарын 02

Munkh khukh tengertee mgalan noirsooroi ta min

0  |  0
Gerel(202.126.88.56) 2019 оны 02 сарын 02

Ум мани бад ми хум. Бурханы оронд морилох болтугай.

0  |  0
Зочин(202.9.42.58) 2019 оны 02 сарын 02

Ээ яасан эрт явчихав аа. Сайхан дуучин. Ум Сайн Амгалан Болтугай.

0  |  0
зочин(202.70.34.38) 2019 оны 02 сарын 02

Мундаг дуурийн дуучин байлаа УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

0  |  0
Хэнтий аймгаас(202.126.89.120) 2019 оны 02 сарын 02

ЯАСАН ХЭЦҮҮ ЮМ БЭ.УМ МА НИ БАД МИ ХУМ

0  |  0
Bi(103.26.193.111) 2019 оны 02 сарын 02

Argagui aldart duuchin bailaa.... amar amgalan noirsooroi

0  |  0
Зочин(124.158.75.8) 2019 оны 02 сарын 02

Сайхан дуулдаг хүн байлаа. Ум сайн амгалан болтугай

0  |  0
цэцээ(66.181.190.38) 2019 оны 02 сарын 02

Ее хѳѳрхий саяхан нэвтрүүлэгт орж байсан юмсан

0  |  0
Zochin(73.50.120.83) 2019 оны 02 сарын 02

Mundag duuchin uneheer goy emegtei blaa. Uurd dursan sanah bolno.Um saun amgalan boltugai

1  |  0
Зочин(49.0.212.154) 2019 оны 02 сарын 02

Болгарын Хөгжмийн Дээд сургуульд 2 жил мэрэгжил дээшлүүлсэн,/дээд сургуульд 4-5 жил суралцдаг.залруулга хийгээрэй/.Ум сайн амгалан болтугай.

0  |  1
Top