Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэ бол “Цахим ном айлтгал” юм.
Энэхүү үйлчилгээний гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.
Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой.
Сар шинийн баярын дараа сүсэгтэн олон жилийнхээ засал, номыг уншуулдаг уламжлалтай. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор багтаж заслаа хийх нь сайн гэж үздэг. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд шинийн 3-наас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурж эхлээд байна. Тавгийн идээтэй, сэржимтэй, даллагатай номыг Зуугийн дуганд хурах бол бусад номуудыг Чогжин, Очирдарийн дугана, Төв гандан, Дашчойнпэл зэрэг бусад дугануудад унших ажээ. Алтанганжуур уншуулвал 20000 төгрөг, бусад номын тариф 500-10000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Гандантэгчинлэн хийдийн засал, номын үнэлгээг хүргэж байна.
№ |
Номын нэр |
Үнэ |
Тайлбар |
1 |
Алтанганжуур |
20000 |
Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой. |
2 |
Авидын Чого |
5000 |
Тогтоосон горимын дагуу Авид Бурхан болон түүний залардаг Диваажингийн орныг уншлага бясалгалаар босгон бүтээж тахил өргөн, ерөөл залбирал тавих уншлага зан үйл болой. Өөрөө болон бусад амьтад энэ төрөлдөө амар амгалан байж, хойт төрөлдөө Диваажингийн оронд төрөхийн тухайд ихэвчлэн айлдуулдаг. |
3 |
Ламын чодвын чого |
5000 |
Эдгээр чогуудын зан үйл нь Авидын чого лугаа утга, зан үйл нь адил боловч тухайн чогын гол шүтээн болсон бурханыхаа талаас ялгаатай. Бодол бясалгалын арга дээрх Авидын чоготой адил болно. Эдгээр дотроос Богд ламын чогыг уншуулж байвал их тустай, бурхан бүгдийн эрдэм бүхнийг хураасан адистит ихтэй хэмээдэг. Мөн цөвүүн цагийн хүмүүсийн насанд барцад их байдаг тул Цэвэгмидийн чогыг айлтгуулж байхыг олон дээдэс айлдсан байдаг. |
4 |
Бурхан багшийн чого |
5000 |
|
5 |
Богд ламын чого |
5000 |
|
6 |
Найдан чого |
5000 |
|
7 |
Хажидын чого |
5000 |
|
8 |
Шамбалын чого |
5000 |
|
9 |
Жамбын чого |
5000 |
|
10 |
Таравчэнбийн чого |
5000 |
|
11 |
Доржзодовын чого |
5000 |
|
12 |
Сүнчэн дэнайн чого |
5000 |
|
13 |
Цэвэгмэдийн чого |
5000 |
|
14 |
Алтангэрэл |
1.000 |
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуудлахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэж хадгалах ёстой. |
15 |
Алтангэрэлийн даллага |
1000 |
Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах. |
16 |
Арван хангал |
10000 |
Арван догшид нь бурхны шашин, ном болоод лам хувраг, өглөгийн эзэд, сүсэглээчдийг сахин хамгаална хэмээн тангараг өргөсөн бурхан юм. Үүнд Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Дамдин чойжоо, Лхам, Жамсран, Намсрай, Цамба, Шалби 10 болно. |
17 |
Жигжид |
1000 |
Сэтгэл түвшин байх, аюул ослоос хамгаалахад /Тавгын идээтэй/ |
18 |
Очирваань |
1000 |
Арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна. |
19 |
Гомбо |
1000 |
Махгал сахиусыг тахих уншлага болой. Муу үйл нисванисаас ангижруулах, барчид зэтгэргүй байх, зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэхэд зориулан уншина. /Тавгын идээтэй/ |
20 |
Гонгор |
1000 |
Санасан хэрэг бүтээх, буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлэн баяжуулдаг. /Тавгын идээтэй/ |
21 |
Дамдин чойжоо |
1000 |
Догшин сахиусны нэг, буян бvтээхийн vvднээс урин залж хvндлэл vзvvлдэг. /Тавгын идээтэй/ |
22 |
Лхам |
1000 |
Ямарваа үйл хэргийг бүтээхэд /Тавгын идээтэй/ |
23 |
Намсрай |
1000 |
Арван хангалын нэг. Намтойсрай ч гэдэг. Сайтар сонсогч хүү гэсэн үг. Эд баялаг хийгээд ууланд суугсдын бурхан. Даллагын хаан. |
24 |
Арван гурван сан |
500 |
Орныг сахигч тэнгэр, лус савдаг тэргүүтэнд сан тахил өргөснөөр аливаа доройтол, бузар түйтгэрийг арилгаж хийморь сэргээнэ. |
25 |
Ариун сан |
500 |
Ариун бус бүхнийг ариусгах, үл зохилдох зэтгэр түйтгэрийг амирлуулах нас, эдлэлийг дэлгэрүүлэх. |
26 |
Базарсад |
500 |
Бадамсамбава багшийн олон төрлүүдийн цэдиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном. Ажил үйлс бүтээх, лус савдагийн хорлолыг амирлуулахад айлдуулдаг. |
№ |
Номын нэр |
Үнэ |
№ |
Номын нэр |
Үнэ |
27 |
Сэржимүүд |
1.000 |
48 |
Вантай гүнрэг /өнгөрсөн/ |
10000 |
28 |
Жамсран |
1000 |
49 |
Гавсүм |
500 |
29 |
Цамба |
1000 |
50 |
Гандан лхавжаа |
500 |
30 |
Бадамхатан |
1000 |
51 |
Ганжидын додва |
500 |
31 |
Шалши |
|
52 |
Говийн лха |
1000 |
32 |
Балган донойн сэржим |
1000 |
53 |
Гурван гүрэм |
15000 |
33 |
Хүүхдийн банзрагч |
1000 |
54 |
Гүсүн түгийн мандал |
1000 |
34 |
Малын банзрагч |
1000 |
55 |
Гэгдор |
700 |
35 |
Бардосолдэв |
1000 |
56 |
Дагий жанчив |
500 |
36 |
Барцад ламсэл |
1000 |
57 |
Дадог сэрсүм |
1500 |
37 |
Бизьяагийн донжид |
500 |
58 |
Далха |
1000 |
38 |
Бум сан |
500 |
69 |
Дамцагдоржийн дайв |
500 |
39 |
Бумчин |
1000 |
60 |
Данжуур |
600 |
40 |
Улаан юм |
500 |
61 |
Дашдондов |
1000 |
41 |
Жаданба |
1000 |
62 |
Дашзэвэг наман гэгээн |
1000 |
42 |
До дүдба |
1000 |
63 |
Дашзэвэгийн даллага |
1000 |
43 |
Ширнэн |
|
64 |
Даш чийрэвийн сан, даллага |
1000 |
44 |
Бурхан багшийн налчог |
1000 |
65 |
Диваажингийн ерөөл |
500 |
45 |
Брин чэнбий до |
1000 |
66 |
Догсүм |
1000 |
46 |
Ванган чагжаа |
1000 |
67 |
Доди галсан |
1000 |
47 |
Вантай гүнрэг /амьд/ |
10000 |
68 |
Доди жажаа |
1000 |
Сэтгэгдэл ( 10 )
хажидын лог гэдэг ном унших уу
зүгээр л юм байна ш дээ ном бичүүлья амжилт
Hudal, bolohgui bna
Uhernuuded uinii ni hamaa baih ve.
Medrelt teneg zdakuud
Yaj zahialga uh we
Онлайнаар захиалгаа өгөад мөнгөө төлчихөж болно, харин номоо онлайнаараа өөрөө сонсох юм уу? Эсвэл мөнгөө л онлайнаар өгөх юм уу
Засал хийлгэх жил морь
Haha tegej hulihdahgui shvv
Heden tugrug olj bgaagaa meduulj tatvaraa tuldug gej naidaj bn