НӨАТ-ын буцаалтын асуудлаар 7011-5019 дугаарт холбогдоно уу!

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

НӨАТ-ын буцаан олголттой хамааралтай асуудлаар иргэдээс асуулт ирж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий газраас албан ёсны тайлбар хийлээ.

 

Хэрэв  иргэн танд буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулахыг зөвлөж байна.

 

Еbarimt.mn сайтад өнгөрөгч 2018 онд 808,000 иргэн баримт бүртгүүлсэн бөгөөд нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм. Тиймээс иргэдийн дансанд буцаан олголтыг шилжүүлж, өнөөдрийн байдлаар  713,332 иргэнд 101.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Одоогийн байдлаар "Голомт" банкны харилцагч 11,543 иргэний гүйлгээг хийх дутуу байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top