Та удахгүй болох гэгээн валентины баяраар хайртдаа юу бэлэглэхээр зэхэж байна. Хэрвээ та юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол манай “ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯРЫН ОНЦЛОХ БЭЛГҮҮД” гэсэн цуврал нийтлэлийг уншаарай. Мэдээж хэрэг валентиныг цэцэг шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс бид эхний цувралаараа сарнай цэцгийг онцолж байна.
Улаанбаатар хотод валетины баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ зориулан худалдан авдаг хэмээн тоон мэдээлэл гарсан байна. Үүнийг харвал сарнай цэцэг яах аргагүй энэ баярын гол зүйл болох нь харагдаж байна. Улаанбаатар хотод амьд цэцгийн баглаа болон тарьмал цэцэг худалдаалдаг нийт 20 дэлгүүр байдаг байна. Үүнээс валентины баярт зориулан гаргасан цэцгийн багцуудаас сонирхвол:
Магадгүй та хайртдаа тэр бүр хэлж чаддаггүй чин сэтгэлийн талархал болоод гомдоочихоод уучлал гуйж байгаагүй бол та энэхүү цэцэгсээр дамжуулан өөрийн сэтгэлийг илэрхийлж болох юм.
Эмэгтэй хүн хэдий ойлгомжгүй, эмзэг ч гэлээ та түүнийг цэцэг шиг усалж хайрлавал тэр танд дэлбээгээ нээж буй цэцэг шиг л бүхнээ зориулж, таныг таны хайрласнаас илүү хайраар хайрлах болно.
Та өөрийн хайртай дотны хүндээ хайртай гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай. Олон хэлбэл улиг болно гэдэг үг байдаг ч хайр бол хайрлаж, хайрлуулж байгаагаа мэдрэх мэдрэмжийн цуглуулга юм.
Дээрх валентины цэцгийн багцуудыг Монголынхоо цэцгийн дэлгүүрээс харсан юм шүү. Гадныхаас дутахааргүй байгаа биздээ. Компанийн нэр нь “Цэцэгт Мэндчилгээ ХХК” эднийх цэцэг худалдаалахаас гадна таны хайртын байгаа газарт хүргэж өгдөг хүргэлтийн үйлчилгээтэй юм байна шүү. Тэгэхээр та валентины баяраар ажиллаад ажлынхаа араас гарч чадахгүй байгаа бол энэ компаниар дамжуулан урьдчилж цэцгээ захиалан заавал орой очихдоо гэлтгүйгээр хайртынхаа өглөөг гайхалтай эхлүүлэх боломжтой юм байна шүү. Хэрвээ та эдгээр багцуудын үнэ ханш болоод дэлгэрэнгүй мэдээллийг харах бол Flower.mn сайтаар нь зочлоод үзээрэй. Мөн Цэцэгт мэндчилгээ Цэцэг хүргэлт гэх фэйсбүүк пэйжээр нь болон 77337733 утсаар нь лавлах боломжтой юм.
Дараагийн цувралаараа шоколадны талаар хүргэх болно.
Сэтгэгдэл ( 3 )
Ёоо одоо баяраа болъёоо
ЗА ЭНЭ ОЛОН БАЯР ТЭР ДУНДАА ИЙМЭРХҮҮ ” баяр ” ГЭХ ЗҮЙЛИЙГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ....энэ хошин шогийнхон гэж МОНГО ЭРЧҮҮДЭЭ ДАНДАА согтуу дүрээр харуулдаг ,МОНГОЛ ХЭЛЭЭ ДАНДАА БУРУУГААР МУУ ЭНЕРГИТЭЙ ҮГЭЭР ИЛЭРХИЙЛДЭГ”үхлээ” ”ядаж ” үхтлээ” гэх мэт МОНГОЛ ХЭЛЭЭ ЖИНХЭН БУЗАРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭЖ БОДОЖ ЯВДАГ БА ҮҮНИЙГЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ...
zailuul setguulche chi ulam nom unchah heregtei yum bna cham eruul uvchtein medegdehgui setguulchid ee olon bolj bgaa n mgliin suirel yum da ⁉️ yag odoo mgl.n cham chig mahan tolgoitoi setguulched gaig.na durak yum da udur honog ungruh tusam uls yaduurah orj utgagui bayr hootholdson uls uragchaa bich arihdal bayr n duusahgui utgagui mgl gej ene olon bayr hend hereg bna