ТАНИЛЦ: ”Хөх сувдын орон-2019” мөсний баярын хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 10

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд болно.

 

"Хөх сувдын орон" хэмээх энэхүү баярыг 2000 онд анх зохион байгуулсан билээ. Түүнээс хойш тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж байна.

 

Мөсны баярыг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн байгалийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлал болсон тоглоом, уралдаан тэмцээнийг мөсөн дээр зохион байгуулж, мөсөн урлалын бүтээлүүдийг өрсөлдүүлж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.

 

Тус мөсний баярын хүрээнд хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд "Цасны баяр" болно.

 

"Хөх сувдын орон-2019" мөсний баярын хөтөлбөрийг хүргэж байна.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханх Тур бааз(203.91.117.8) 2019 оны 05 сарын 18

мөсний баяраар Ханх сум зорих зочидын анхаралд! Хатгалаас Ханх ороход 100КМ зайтай ба мөсөөр явах аюулгүй байдлыг ханган нутгын жолоочдын машинд дагуулна. ”Ханх тур” жуулчны бааз нь нэг гэр нь 80.000р байрлах (дотроо 4 ортой) ба өглөөний цайтай. Дулаан, тохилог найрсаг хамт олон таныг хүлээж байна. лавлах утас: 88005634

0  |  1
Top