Шороон гахай жилд ТУСГАЙ ЗАСАЛТАЙ ЖИЛҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Сар шинийн баярын дараа сүсэгтэн олон жилийнхээ засал, номыг уншуулдаг уламжлалтай. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор багтаж заслаа хийх нь сайн гэж үздэг. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд шинийн 3-наас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурж эхлээд байна. Тавгийн идээтэй, сэржимтэй, даллагатай номыг Зуугийн дуганд хурж байгаа бол бусад номуудыг Чогжин, Очирдарийн дугана, Төв гандан, Дашчойнпэл зэрэг бусад дугануудад уншиж байна. Алтанганжуур уншуулвал 20000 төгрөг, бусад номын тариф 500-10000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

ШОРООН ГАХАЙ ЖИЛД ТУСГАЙ ЗАСАЛТАЙ ЖИЛҮҮД


 

Жил орогсод буюу гахай жилтнүүд


1947, 2007 онд төрсөн  бол 13, 73-ны жил нь “хүү” махбодтой бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

 

1935, 1995 онд төрсөн  бол 25, 85-ны жил нь “нөхөр” махбодтой бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.

 

1923, 1983 онд төрсөн  бол 37, 97-ны жил нь “дайсан” махбодтой бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.

 

1971 онд төрсөн  бол 49-ний жил нь “эх” махбодтой  бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.

 

1959 онд төрсөн  бол 61-ний жил нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодтой бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.

Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.

 

Жилээ угтаж ордог 4 жил нь бар, могой, бич, гахай бол жилээ барьж ордог 4 жил хулгана, туулай, морь, тахиа болно. Харин жилээ дагаж ордог 4 жилүүд үхэр, луу, хонь, нохой болой.

 

Могой жилтнүүд Дүнсэр буюу их харш жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.

 

Бич, бар жилтнүүд шишид буюу бага харш буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.

 

Туулай, хонь жилтнүүд ивээл жилийн буюу түнсүм засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.

 

Нохой жилтнүүд цагаан жил буюу логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.

 

Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

 

Мэнгэ нь голлосон жилүүд:

 

1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулна.

 

*** 

 

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ЗАСАЛ, НОМЫН ҮНЭЛГЭЭ


Номын нэр

Үнэ

Тайлбар

1

 

 

 

Алтанганжуур

 

 

 

20000

Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой.

2

 

 

Авидын Чого

 

 

5000

Тогтоосон горимын дагуу Авид Бурхан болон түүний залардаг Диваажингийн орныг уншлага бясалгалаар босгон бүтээж тахил өргөн, ерөөл залбирал тавих уншлага зан үйл болой. Өөрөө болон бусад амьтад энэ төрөлдөө амар амгалан байж, хойт төрөлдөө Диваажингийн оронд төрөхийн тухайд ихэвчлэн айлдуулдаг.

3

Ламын чодвын чого

5000

Эдгээр чогуудын зан үйл нь Авидын чого лугаа утга, зан үйл нь  адил боловч тухайн чогын гол шүтээн болсон бурханыхаа талаас ялгаатай. Бодол бясалгалын арга дээрх Авидын чоготой адил болно. Эдгээр дотроос Богд ламын чогыг уншуулж байвал их тустай, бурхан бүгдийн эрдэм бүхнийг хураасан адистит ихтэй хэмээдэг. Мөн цөвүүн цагийн хүмүүсийн насанд барцад их байдаг тул Цэвэгмидийн чогыг айлтгуулж байхыг олон дээдэс айлдсан байдаг.

4

Бурхан багшийн чого

5000

5

Богд ламын чого

5000

6

Найдан чого

5000

7

Хажидын чого

5000

8

Шамбалын чого

5000

9

Жамбын чого

5000

10

Таравчэнбийн чого

5000

11

Доржзодовын чого

5000

12

Сүнчэн дэнайн чого

5000

13

Цэвэгмэдийн чого

5000

14

 

Алтангэрэл

 

1.000

Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуудлахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэж хадгалах ёстой.

15

Алтангэрэлийн даллага

1000

Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах.

16

Арван хангал

10000

Арван догшид нь бурхны шашин, ном болоод лам хувраг, өглөгийн эзэд, сүсэглээчдийг сахин хамгаална хэмээн тангараг өргөсөн бурхан юм. Үүнд Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Дамдин чойжоо, Лхам, Жамсран, Намсрай, Цамба, Шалби 10 болно.

17

Жигжид

1000

Сэтгэл түвшин байх, аюул ослоос хамгаалахад /Тавгын идээтэй/

18

Очирваань

1000

Арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.

 

19

 

Гомбо

 

1000

Махгал сахиусыг тахих уншлага болой. Муу үйл нисванисаас ангижруулах, барчид зэтгэргүй байх, зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэхэд зориулан уншина. /Тавгын идээтэй/

 

20

 

Гонгор

 

1000

Санасан хэрэг бүтээх, буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлэн баяжуулдаг. /Тавгын идээтэй/

21

Дамдин чойжоо

1000

Догшин сахиусны нэг, буян бvтээхийн vvднээс урин залж хvндлэл vзvvлдэг. /Тавгын идээтэй/

22

Лхам

1000

Ямарваа үйл хэргийг бүтээхэд /Тавгын идээтэй/

 

23

 

Намсрай

 

1000

Арван хангалын нэг. Намтойсрай ч гэдэг. Сайтар сонсогч хүү гэсэн үг. Эд баялаг хийгээд ууланд суугсдын бурхан. Даллагын хаан.

24

Арван гурван сан

500

Орныг сахигч тэнгэр, лус савдаг тэргүүтэнд сан тахил өргөснөөр аливаа доройтол, бузар түйтгэрийг арилгаж хийморь сэргээнэ.

25

Ариун сан

500

Ариун бус бүхнийг ариусгах, үл зохилдох зэтгэр түйтгэрийг амирлуулах нас, эдлэлийг дэлгэрүүлэх.

26

Базарсад

500

Бадамсамбава багшийн олон төрлүүдийн цэдиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном. Ажил үйлс бүтээх, лус савдагийн хорлолыг амирлуулахад айлдуулдаг.

 

Номын нэр

Үнэ

Номын нэр

Үнэ

27

Сэржимүүд

1.000

48

Вантай гүнрэг /өнгөрсөн/

10000

28

Жамсран

1000

49

Гавсүм

500

29

Цамба

1000

50

Гандан лхавжаа

500

30

Бадамхатан

1000

51

Ганжидын додва

500

31

Шалши

 

52

Говийн лха

1000

32

Балган донойн сэржим

1000

53

Гурван гүрэм

15000

33

Хүүхдийн банзрагч

1000

54

Гүсүн түгийн мандал

1000

34

Малын банзрагч

1000

55

Гэгдор

700

35

Бардосолдэв

1000

56

Дагий жанчив

500

36

Барцад ламсэл

1000

57

Дадог сэрсүм

1500

37

Бизьяагийн донжид

500

58

Далха

1000

38

Бум сан

500

69

Дамцагдоржийн дайв

500

39

Бумчин

1000

60

Данжуур

600

40

Улаан юм

500

61

Дашдондов

1000

41

Жаданба

1000

62

Дашзэвэг  наман гэгээн

1000

42

До дүдба

1000

63

Дашзэвэгийн даллага

1000

43

Ширнэн

 

64

Даш чийрэвийн сан, даллага

1000

44

Бурхан багшийн налчог

1000

65

Диваажингийн ерөөл

500

45

Брин чэнбий до

1000

66

Догсүм

1000

46

Ванган чагжаа

1000

67

Доди галсан

1000

47

Вантай гүнрэг /амьд/

10000

68

Доди жажаа

1000

 

***

 

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ЦАХИМ НОМ АЙЛТГАЛ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭВ


Монголын бурханы шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу “Цахим ном айлтгал” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээний гол давуу тал нь  жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

 

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

 

Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(66.181.161.123) 2019 оны 02 сарын 12

Za tegeed tuvd shileg unshuulaad heregtei ch yum uu daa tegj bsanaas eejdee och zaluus mine

0  |  1
Top