118 мянган ам.долларын үнэтэй бонсай моднуудыг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Японы Сайтама мужийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс нийт 13 сая иен буюу 118 мянган ам.долларын үнэ бүхий долоон бонсай модыг хулгайлсан хэрэг гарчээ.

 

Эдгээр бяцхан моднууд дотор энэ сард Японы гоо үзэсгэлэнгийн тэмцээнийг чимэх ёстой байсан 400 жилийн настай ховордсон арц мод байжээ.

 

Тав дахь үеийн бонсай мод таригч Сейжи Иимура хулгайчид мэргэжлийн хүмүүс байсан гэж таамаглаж байна. Учир нь түүний эзэмшлийн гурван мянган бонсай мод бүхий таван мянган га цэцэрлэгт хүрээлэнгээс хамгийн үнэтэй моднуудыг нь хулгайлсан байна.

 

Сейжи Иимурагийн гэр бүл Эдогийн үе /1603-1868/-ээс эхлэн бонсай мод тарьж, ургуулах аж ахуй эрхэлж эхэлжээ. Бонсай мод тарих соёл Хятад улсаас Японд 6-р зуунд орж иржээ.  Бонсай гэдэг нь саванд тарьсан гэсэн утгатай бөгөөд байгальд ургадаг модыг жижиг саванд тарьж, ургуулах урлаг  юм.

 

400 жилийн настай арц мод нэг метр өндөр, 70 см өргөн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top