Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр агаарын температурын хувьд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарсан бол Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар -28...-34 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-16 градус, бусад нутгаар -18...-24 градус хүйтэн байжээ.
Харин өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 11-12-нд шөнө баруун болон говийн аймгуудын нутгаар 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-7 градусаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг-Үр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18...-26 градус, бусад нутгаар -27...-31 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. Өдөртөө -16...-18 градус, шөнөдөө Яармаг-Сонгино, Багануур, Тэрэлж орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -27...-29 градус хүйтэн байлаа гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
yneheer saihan baina shyy odoo l ovol bolj baina daa