Б.Дүгэржав: Ховдын бүтээн байгуулалтад 57 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

- ЗАСАГ ДАРГА ЯРЬЖ БАЙНА -

 

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай цаг үеийн болон орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар цөөн хором ярилцлаа.

 

ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ

 

-Ховд аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Гэхдээ өнгөрсөн жил зуншлага муу байсантай холбоотой хөдөөгийн сумдын 50 орчим хувийнх нь нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байна. Тийм учраас бид улсын Онцгой комисст хүсэлт гаргасан. Орон нутгийн шугамаараа өөрийн хөрөнгөөс шаардлагатай өвс тэжээлээр малчдаа ханган ажиллаж байгаа.

 

Бүтээн байгуулалтын ажилд 30 гаруй тэрбум төгрөг өнгөрсөн онд зарцуулсан. Хийгдсэн ажлууд маань зохих үр дүнгээ өгөөд явж байгаа. Энэ онд бүтээн байгуулалтын ажил нилээд нэмэгдэж байна. Нийтдээ 57 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, чанар стандартыг нь сайжруулах, хөрсөн дээр буусан ажил болгох нь чухал байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top