Нөхөн үржихүйн эмч эс сольж, 200 хүүхдийн эцэг болсон эсэхийг тогтооно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Нидерландын шүүх донорын эр бэлгийн эсийг өөрийнхөөрөө нууцаар сольж, олон хүүхдийн эцэг болсон хэрэгт буруутгагдаж буй нөхөн үржихүйн эмчийн ДНК-г шинжлэх шийдвэрийг гаргажээ.

 

2017 онд 89 насандаа нас барсан нөхөн үржихүйн эмч Ян Карбаатын хүүхэд байж болзошгүй 22 хүүхэд шүүхэд хандсан байна. Түүнийг  амьд ахуйд нь үйлчлүүлэгчдэдээ өөрийн эр бэлгийн эс суулгасан хэмээн сэжиглэж байсан бөгөөд тэрбээр үүнийг үгүйсгэж байжээ.

 

Нидерландын шүүхээс лхагва гарагт /2019.02.13/ хангалттай нотлох баримт байна гэж үзсэний үндсэн дээр Карбаатын гэр бүлийнхэнд түүний ДНК-г шинжлэх зөвшөөрөл олгохыг үүрэг болгосон тогтоол гаргажээ. Карбаатын хүүгээс авсан ДНК-ийн шинжилгээгээр тэрхүү эмчээр үйлчлүүлсэн 47 хүн цусан төрлийн холбоотой болох нь тогтоогдсон байна. Нидерланд улсад цацсан баримт кинонд Ян Карбаат эмчийг 200 орчим хүүхдийн эцэг байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлсэн байна.

 

Үүнээс гадна шүүх Ян эмчээр үйлчлүүлсэн маш олон тооны хүүхэд түүнтэй адилхан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Ян Карбаат эмчийг амьд ахуйд буюу 2017 онд шүүх түүний ДНК-гийн дээжийг авч байсан бөгөөд тэр үед хангалттай нотлох баримтгүй байсан учир шинжилгээнд оруулах шийдвэр гаргаагүй байна.

 

Карбаат нь Роттердам хотын улсын эмнэлэгт олон жил ажиллаж байгаад сүүлд хувийн эмнэлэг ажиллуулж байжээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(43.228.128.195) 2019 оны 02 сарын 18

өөрийнх нь найдвартай болохоор л зайлуул гар хангалга хийж сольж байж дээ баярлах хэрэгтэй эрсдлээс л хамгаалж дээ

0  |  0
Fuck bitch(66.181.160.105) 2019 оны 02 сарын 15

Ayuumshigtai er yum oo

0  |  0
irgen(66.181.164.171) 2019 оны 02 сарын 15

buzar bulai gej eniig heleh bh.

0  |  0
Top