Оюуны өмчийн газар 24 патент олгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 17

Оюуны өмчийн газрын мэдээллээр он гарснаас хойш 24 бүтээлд оюуны өмчийн патент олгожээ. Үүний 14 нь шинэ бүтээлийнх байсан бол 10 нь бүтээгдэхүүний загварынх байжээ. Шинэ бүтээлийн патент авсан дөрвөн иргэн, аж ахуй нэгж Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсаас Монгол Улсыг нэр зааж мэдүүлсэн мэдүүлэг байсан аж.

 

Өнгөрсөн 2018 онд шинэ бүтээл болон ашигтай загварын патент авахаар 428 иргэн хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 347 нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент авсан байна. Түүнчлэн энэ оны эхний нэг сарын байдлаар барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 309 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас ирүүлсэн 396 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top