"Бидний цөөхөн монголчууд" төсөл ТЕЛЕВИЗ болж өргөжлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Нүүдэлчин маягийн уламжлал нүдэн дээр алга болоод байгаа юм шиг санагддаг. Бид маш хурдацтай хотжиж, суурин амьдралд орсноор өдөр тутмын хэрэгдээнд байсан монгол зүйлс, уламжлал, харилцаа гээд бүгд улам л бүдгэрээд байна. Тиймээс монголоо авч үлдэхийн тулд "Бидний цөөхөн монголчууд" төслийг эхлүүлсэн... гэж Зам тээврийн сайд асан М.Зоригт хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө "Бидний цөөхөн монголчууд" төслөө Хөвсгөл аймгаас эхлүүлж, хүний амьдралын торгон агшин, тэрхэн мөчийг зураг болон дүрсэнд мөнхөлж үлдээх их аяндаа мордсон байдаг.

 

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, одоо ч үргэлжилж байна. Энэхүү төслийн гол зорилго нь нүүдэлчин монголын эгэл амьдралыг зурагт буулгаж, хойч үедээ үнэт өв болгон үлдээх юм. Ингэхдээ 21 аймгийн 400 гаруй сум, сууринд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Энэхүү "Бидний цөөхөн монголчууд" төсөл цаашид дор хаяж 10 жил үргэлжлэх бөгөөд төслийн багийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөвсгөл, Увс, Өмнөговь, Ховд зэрэг долоон аймаг, таван улсад ажиллажээ.  Жилийн дөрвөн улиралд гэртээ ч амрах завгүй ажилласан гэдгээ төслийн багийнхан ӨНӨӨДӨР онцолж байна. 

 

"БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД" ТЕЛЕВИЗ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

 

Тэгвэл "Мөнхчулуун" сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү "Бидний цөөхөн монголчууд" төсөл хүрээгээ тэлж телевизтэй боллоо. Төслийн багийнхан өнгөрсөн баасан гарагт /2019.02.15/ телевизийнхээ нээлтийг хийж, шанг нь татлаа. Шинэхэн телевизийн шанг татан ёслолын үйл ажиллагаанд "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнханаас гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, нийлэлч Баабар нар хүрэлцэн ирсэн юм.

 

Д.НЯМДОРЖ: МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ГЭРЭЛ ЗУРГААР ТҮҮХ БОЛГОН ҮЛДЭЭНЭ 

 

 

Энэхүү төслийн талаар "Бидний цөөхөн монголчууд" төслийн ахлагч Д.Нямдорж хэлэхдээ "Монголчууд яаж амьдардаг, яаж аж төрдөг вэ гэдгийг түүх, архив болж үлдээнэ. Ингэхдээ бичих биш гэрэл зураг, дүрс хэлбэрээр түүх болгон үлдээхээр зорьж ажиллаж эхэлсэн. Хамгийн анхны ажил маань 2017 оны гуравдугаар сард хоймор нутаг болох Хөвсгөл аймгаас эхлүүлсэн" хэмээлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Ч.САЙХАНБИЛЭГ: ЭНЭ БОЛ БАГИЙН АЖИЛ, ОЛОН ХҮНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨР

 

 

Энэ үеэр "Бидний цөөхөн монголчууд" төслийг санаачлагчдын нэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Биднийг энд цуглуулсан М.Зоригтдоо баярлалаа. Хоёр, гурван сараар гэрээ мартсан гэсэр шиг явж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоон аймаг, таван улсад ажиллаад ирсэн. Зарим хүн гайхаж байж магадгүй. Намайг гэнэт гараад үг хэлээд унахаар. Өнгөрсөн оны есдүгээр сард М.Зоригт бид хоёр уулзаж, төслийг яаж үргэлжлүүлэх үү, ямар утга санаагаар баяжуулахаа ярилцсан. Хамтарч ажиллахаар болсон юм. Тэрхүү ярианы маань үр дүн эхнээсээ гарч байна. Энэ ажил бол багийн ажил, маш олон хүний хүч хөдөлмөр" хэмээн онцоллоо.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!     

 

НИЙТЛЭЛЧ БААБАР: БИД УЛСЫНХАА ТҮҮХ, ӨНӨӨГИЙН БАЙДЛАА МЭДДЭГ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ 

 

 

Өнгөрсөн баасан гарагт болсон "Бидний цөөхөн монголчууд" телевизийн нээлтийн үеэр бас номын нээлт болсон юм. Харин номын нээлтийн талаар нийтлэлч Баабар хэлэхдээ "Бид Монгол ялна гэж ярьдаг. Дотроо алалцаад л байна. Яг аль нь ялах гээд байгаа юм бүү мэд. Харин бид энэхүү төслийг бол ялна гэж боддог шүү. Энгийн хүмүүсийн тухай, Монгол орны байгалийн тухай хийгээд явж байна. Үнэндээ бид улс, орныхоо түүх өнөөгийн байдлыг мэддэг эсэх нь эргэлзээтэй. Энэ төслийг дагаад явах юм бол Монгол ялж магадгүй л юм" хэмээн ярилаа.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Ж.ОТГОНБАЯР: ДЭЛХИЙД МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛДАГ ТЕЛЕВИЗ БАЙДАГГҮЙ

 

Тэгвэл "Эх орон", "Парламент", "Бидний цөөхөн монголчууд" телевизийн гүйцэтгэх захирал Ж.Отгонбаяр "Хоёр жилийн өмнө "Мөнхчулуун" сангийн тэргүүн М.Зоригтын эхлүүлсэн энэхүү төслийг хараад анх багт нь орж ажиллахыг хүсч байсан. Харин цаг хугацааны явцад ямар ч байсан энэхүү төсөлтэй хамтарч ажиллаж байна. Монголд олон телевиз бий. Гэхдээ монголыг дэлхийд сурталчилдаг нь байхгүй. Тиймээс өнөөдрийн энэхүү төсөлд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна" хэмээн ярилаа. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн(66.181.182.191) 2023 оны 03 сарын 16

Танай сувгийг хааяа хардаг, орой эфир хаахын өмнөх Миний эх орон зураглал харах дуртай. Сайхан зураглал дунд таагүй хэдэн бичлэг байнаа. Хэдэн цагаан зээрийг бахардаж унатал хөөх ямар хэрэг байнаа, ядарч унах шахаад зогсох гэхэд нь ахин хөөж тамласан дүрсээ юун их бахархан гаргадаг байнаа. Мөн хун шувуудыг хөөж сандаргаад...... энэ мэт олон л юм бий. Танай дрон ажлуулдаг нөхөр үнэхээр мэдрэмжгүй орк байна лээ шүү. Бүх бичлэг нь санаанд хүрээгүй. Хэрэгтэй гэвэл хойшдоо анхаарна биз.

1  |  0
Хммм(81.183.157.99) 2019 оны 03 сарын 11

Больж үз. Монгол улсыг зарсан ялаа үүрэх хэрэгтэй

0  |  0
Хм(81.183.157.99) 2019 оны 03 сарын 11

Асар том авилгалын хэрэгтэн нь ял хүлээх байтал тeлeвиз нтр нээчихсэн л малийгаад явж байх нь Монголд л байх үзэгдэл байхдаа

0  |  0
Зоригт(202.21.106.119) 2019 оны 03 сарын 10

Хулгайн мөнгөөр боссон телевиз бол хаах хэрэгтэй

0  |  0
Баярнэмэх(202.126.88.51) 2019 оны 03 сарын 10

Энэ тѳсѳл бол Гайхамшиг би тѳрсѳн нутаг Ѳмнѳговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан ууланд байгаа Хадны сүг зураг түүхийг эндээс мэдэж авлааш дээ ирэх жил очиж үзнэ гэж мѳрѳѳдѳж байна Та бүхэндээ амжилт хүсье

0  |  0
аа(112.72.11.112) 2019 оны 03 сарын 10

хулгайч нар ил гараад эхэлсэн байна. заавал телевиз байгуулах шаардлагагүй. үндэсний тв юм уу али ч тв-р гаргаж болно. сонгуулийн шоу бас хажуугаар ни. өнөрболор сайханбилэг зоригт гм

0  |  0
Монгол(66.181.160.33) 2019 оны 03 сарын 10

Сайханбилэг ТВ тэй болоо юу.Уг нь буруу гарын мөнгө бий байхаа.

0  |  0
Zvch(202.9.43.220) 2019 оны 03 сарын 10

Uls ornoo luiwardaj urd zvgiin urixand orj bj yun iw soel tiim mundag yun bol xukgaich deeremchidee uxaj tonxooch naanchin sxnbalag gd urwagch ex ornoo tonson neg luiwarchin zogsoh bna xudlaa reklamdxaa boli Mongolchud tsooxon bish xarin luiwarchid tsooxon udaxgvi ustana bvgd dvvjlvvrt sawlan otnii xool boltsgoogoroi

0  |  0
zochin(139.5.219.146) 2019 оны 03 сарын 10

Bidnii tsuuhun mongolchuud yasan ch ih olon tv tei boloh yum bee. udahgui uls turiin inder, tarhi ugaagch bolohgui geh batalgaa bna uu?Ene olon televizuudees negiig ni songood naad surtachlah ajlaa hiilgehed bolohgui yum baihgui l dee .Tegheer gol utga ni daraa garch ireh baihaa. harj l bayaa.

0  |  0
zochin 1(81.193.3.207) 2019 оны 02 сарын 21

Ene TV-g shorond neesen yum uu?, shorongiin hun haragdaad baih chini.Nuguu Dubai mubai ni yu bolson be,yamar ch bsan bie ni eruul bolj dee...............................

0  |  0
ЗОЧИН(66.181.184.168) 2019 оны 02 сарын 19

Сайханбилэг гуай өнгө зүстэй тарвалзаж байх чинь юу вэ нөгөө Дубайн гэрээ энэ тэр нь...

0  |  0
иргэн(202.21.115.82) 2019 оны 02 сарын 18

БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ЦУС ОЙРТООД БАЛАРЧ ЭХЭЛЖ БАЙНА ДАА , ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ , УХААН САНААНЫ ХОМСДОЛТОЙ ХҮҮХДҮҮД МАШ ИХ БОЛСОН, ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЦУС СЭЛБЭХГҮЙ БОЛ 50 ЖИЛИЙН ДАРАА ОРОЙТСОН БАЙХ ВИЙ

0  |  0
Top