Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулахыг үүрэг болгосон. Үүнд, Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг өргөн сэдвүүд багтсан юм.
ZINDAA.mn Засгийн газрын эл чиглэлтэй холбоотойгоор дээрх томоохон бүтээн байгуулалт, төслүүдийн бэлтгэл ажил, явцын талаарх асуудлыг мөн хөндөж, цуврал бэлтгэн хүргэсэн билээ. Та Zindaa.mn сайтын бэлтгэсэн цуврал сурвалжлага, нийтлэлээс дээрх бүтээн байгуулалтуудтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл дараах холбоосыг дарж нэвтэрнэ үү!
ЦУВРАЛ | ТОМ ТӨСЛҮҮДИЙН ТОЙМ
НЭР БҮХИЙ САЙД НАРТ ӨГСӨН ЧИГЛЭЛ
Сайд нар яг одоо /2019.02.20/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 21 асуудал хэлэлцэх ба энэ оны тавдугаар сараас түүхий нүүрс хорьж, ирэх өвөл сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, автозамын бэлтгэл ажил, Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн талаар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, УБ хотын төв цэвэрлэхийн шинэ барилга, Засгийн газрын тусгай сангуудын шалгалтын дүн гэх мэт хүлээлт үүсгэсэн асуудлууд зэрэг багтжээ.
Сэтгэгдэл ( 3 )
asdfasdf
asdsadfgsdfg