“Оюу толгой”-н далд уурхайн зардлыг РИО ТИНТО санаатайгаар нэмсэн үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“Оюу Толгой”. Хэтдээ дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох өөдрөг тэмүүлэлтэй мега төсөл. Гэвч энэ мега төслийг нөмрөх сүүдэр нь ч бас мега аж. Далд уурхайн зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь Рио Тинтогийн заль байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Үүнийг бичихээс яг гурав хоногийн өмнө  Австралийн санхүү, эдийн засгийн “Financial Review” сонин “Оюу Толгой” төслийн далд уурхайн зардал үндэслэлгүйгээр нэмэгдсэн, компанийн ажилтныг үндэслэлгүйгээр халсан тухай ноцтой баримтууд дэлгэж шуугиан дэгдээсэн юм.  

Чухам хэн гэдэг нөхөр үнэнийг илчилж орхив оо гэж эрхэм уншигч та бодож байна уу? Хувь заяаны шоглоомоор том хөрөнгө оруулагчийн экс ажилтан илчилж орхив. Их Британийн Ажил олгогчдын зөвлөлд өгсөн Рио Тинто компанийн экс ажилтны өргөдлөөс энэ бүхэн эхтэй. Рио Тинтод ерөнхий менежерийн алба хашдаг байсан энэ хүн Оюутолгойн гүний уурхайн зардал, ашиглалтад орох хугацааг үнэн зөв тооцоолсныхоо төлөө ийнхүү ажлаасаа халагджээ.

“Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх сураг гарч байсан 2018 он руу цаг хугацааны хүрдийг буцаая. Нэрээ нууцлан байж Австралийн сонинд хандсан энэ хүн Рио Тинто компанид Ерөнхий менежерийн алба хашиж байхдаа буюу 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.  

Ингэж хандсанаас хойш яг 74 хоногийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр “Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.

Нэрээ нууцлан байж Австралийн сонинд хандсан энэ хүн Рио Тинто компанид Ерөнхий менежерийн алба хашиж байхдаа буюу 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Хандахдаа гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлыг хөнджээ.

Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд “далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ   “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.

Рио Тинто компанид Ерөнхий менежерээр ажиллаж байсан энэ хүн Австралийн сонин хэвлэлд удаа дараа хандсан ч компанийн удирдлагуудын зүгээс энэ мэдэгдлийг эрс няцаасаар байсан гэж “Financial Review” сонинд нийтэлжээ.

“Оюу толгой” төслийн зардал үндэслэлгүй нэмэгдсэн тухай маргаан дэгдээж, тайлан хүргүүлсний дараа компанийн зүгээс “шүгэл үлээсэн” менежерийг элдвээр хяхаж, хавчсаар ажлаас нь халсан гэдэг. Ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан энэ хүн одоо ч Их Британийн Ажил олгогчдын зөвлөл одоо ч түүний хэргийг хэлэлцэж буй.

Рио Тинтогийн экс ажилтан компанийнхаа удирдлагад тайлан бичсэнээс яг жилийн дараа 2019 оны долоодугаар сард Оюу Толгой компани далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал нэмэгдсэн тухай зарлав. Ингэхдээ 300 сая ам.доллароос хэд дахин давж 1.2-1.9 ам.доллароор нэмэгдэх тухай монолчууд, цаашлаад дэлхий нийт мэдсэн билээ.

“...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...”  гэж “Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв.

Компанийн зүгээс үүнийг геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Рио Тинто болон “Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэдгийг жишим ч үгүй мэдэгдсэн билээ.

Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.

Энэ мэдээллийн үнэн эсвэл худлаа гэдгийг гэрээнд гарын үсэг зурсан Монгол улсын төр яаралтай тогтоох ёстой. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг Рио Тинтотой ч, Оюу Толгойтой ч , хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-тэй ч хэлэлцээрийн ширээний ард сууж энэ асуудлыг шалгах нь зүй. Сошиал шуугиан, сонгуулийн оноогоо бодохоос илүү алс хэтээ, ард үлдэх ирээдүйгээ бодож мега төслийн ирээдүйг тодорхой болгох нь энэ цагийн улстөрчдийн үүрэг!

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.45.28) 2019 оны 11 сарын 17

жижиг улс орныг мөлжиж арга нь байн байн зардлыг нэмэх юм бна. .............................

1  |  0
а(66.181.187.94) 2019 оны 11 сарын 16

Монгол улс Оюу-Толгойн асуудлыг хурдан яаралтай шийдэх хэрэгтэй, татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрчид хулгайлна. Дээр нь Оюу-толгой хулгайлна. Энэ ард түмэн чинь яаж амьдрах болж байна аа. Ийм байдлаар цааш явбал энэ улс орон сүйрнэ. Эсвэл Оюу толгойг хөөж гарга. Яшиг зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж чадахгүй бол чацаг царайлаад явж байг.\n

0  |  0
Doogii(192.82.74.34) 2019 оны 11 сарын 16

Ene gereeg tsutslaad S.Bayar, D.Zorigt, S..Bayartsogt, L.Gansukh, Ch.Saikhanbileg, Ts.Ekbegdirj, Da.Ganbold nariig Sukhbaatariin takbai deer ard tumnii umnu shuukh heregtei.

0  |  0
Я (192.82.77.54) 2019 оны 11 сарын 15

одоогийн УИХ ДОТОР АВИЛГА АВААГУЙ ГИШУУН МАШ ЦООХОН БАЙГАА. ИЙМИЙН ТУЛД ДАРААГИЙН 2020 ОНЫ СОНГУУЛААР БУГДИЙГ ШИНЭЧИЛЭН СОЛИХ ХЭРЭГТЭЙ

2  |  0
хо(103.111.68.3) 2019 оны 11 сарын 15

Манай дарга сайд нар өөрсдөө зардлаа нэмээд өг Рио Тинд санал болгосон гэдэг..

0  |  0
зочин(202.131.236.250) 2019 оны 11 сарын 17

Рио Тинто-аас авлига авсан нөхдүүдийг барьж хуулийн хариуцлага хүлээлгэ. Улс орны эрх ашгаас хувийн эрх ашгаа илүүдсэн үзсэн хүмүүсийг эх орныхоо эсрэг хуйвалдсан, санаатай зохион байгуулалттай их хэмжээтэй хохирол улсад учруулсан, эх орноосоо урвасан гэж шууд үзэж болно. Барилаа хорилоо гээд хэлмэгдүүлэлт биш шүү. Юм гэдэг ялгаатай. Орчин цагийн хэлмэгдүүлэлт гэж шинэ аргаа ядсан хэллэг оруулж байгааг болио. Бороо гоулд, бусад ашигт малтмалын зөвшөөрлүүд үүнд Сү.Батболд, Ц.Элбэгдорж, С.Баяр бусад

2  |  0
Top