Далан настай Ян Фенг Глан 6.45 сая ам.долларын үнэ бүхий 860 зааны соёо хууль бусаар худалдаалсан хэргээр ял аваад байна. Тэрбээр Танзанийн ан амьтан хамгаалах тухай хуулиар нэмж хоёр жилийн хорих ял авсан бөгөөд эл хоёр жилийн ялыг зааны ясны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлж, хааж болох гэнэ. Танзаны эрх баригчид зааны ясны үнийг 12.9 сая ам.доллар гэж мөн үнэлээд байгаа аж.
Ян Фенгийн зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргасан гэнэ.
Ян Фенг Хятад болон Танзан дахь өөрийн холбоог ашиглан Зүүн Африк, Азийн хооронд нарийн зохион байгуулалттай сүлжээ бий болгож, зааны ясны хууль бус наймаа эрхэлж байжээ. Тэрбээр 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Танзаны Дар-эс-Салам хотод баривчлагджээ.
Ян Фенг анх 1975 онд Танзан улсад нэгэн Хятадын компанийн орчуулагчийн хувиар очиж байсан гэнэ. Баривчлагдахаасаа өмнө тэр Танзан, Хятадын бизнес зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байжээ.
Танзаны засгийн газраас гаргасан мэдээллээс үзвэл, 2009-өөс 2014 оны хооронд тус улсад тоологдсон зааны тоо, толгой 60 хувиар буурчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Танзан улсад зааны ясны хууль бус наймааг зогсоох чиглэлээр хатуу арга хэмжээ авсны үр дүнд энэ төрлийн худалдаа буурчээ. Үүнд Хятад улсын засгийн газраас мөн хүчин зүтгэл гаргасан байна. 2018 онд зааны ясны дэлхийн томоохон зах зээл болох Хятад улс зааны яс болон зааны ясан бүтээгдэхүүний худалдааг хориглосон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
sejigiin hujaa joom
delhiin buh uls oron huzaanuudiig bugdiig bucaa