Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр /2019.02.21/ мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас төлөөлөл болгон Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж /ҮУПК/-ийн багш, оюутнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр коллежийн тулгамдаж буй асуудал болон багш, оюутнуудын саналыг сонссон юм. Засгийн газрын 2018 оны 24-р тогтоолоор багш, ажилтнуудын цалин үе шатлалттайгаар 16% нэмэгдэж, суралцагчдад нас харгалзахгүй тэтгэлэг олгох болсон гэх мэт элсэлтийн тоо, чанар сайжрах боломжийг бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлж, Үйлдвэрлэл урлалын полетехникийн коллежоос дараах саналуудыг гаргасан юм.
Уулзалтад оролцсон багш нараас ҮУПК-д ОХУ-аас суралцаж буй 10 оюутан тэтгэлэгт хамрагдах эсэх, Мэргэжлийн багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг хэрхэн төлөвлөж буй, 2,5 жилээр төгсөж буй оюутнуудын Ерөнхий эрдмийн хичээлийн улсын шалгалтыг Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвөөс авдаг нь БСШУЯ-нд баталгааждаг эсэх, түр сургалт явуулахаар эрх авсан 832 аж ахуйн нэгж байгууллагын зарим нь 1 жил сургаад диплом олгодог. Энэ нь зүйд хэр нийцэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, мэргэжлийн боловсролын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн нэршлийг нийт МСҮТ, политехник коллежүүдийн хэмжээнд ижил болгох, техникийн боловсрол эзэмшээд төгсөж буй оюутнуудын судалсан багц цагийг дүйцүүлэн тооцуулах, Батлан Хамгаалах Яам, Хилийн цэргийн ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхэнд мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд орон нутгийн МБСБ дэмжлэг үзүүлэх талаар санал хүсэлт тавьсан юм.
Тухайлбал,
Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, суралцагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн бөгөөд "Засгийн газраас улсын эдийн засгийн өсөлт бий болгох, цалин хөлс нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч буй талаар мэдээллээ. Тэрбээр " Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, өдрийн 1 жилийн анги, техникийн боловсролын түвшний, 1.5 болон 3 жилийн өдрийн ангийн суралцагчид ирц харгалзан сар бүр олгох 100,0 төгрөгийн тэтгэлэг нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамаатай. Боловсролын үнэлгээний төв, Мэргэжлийн боловсролын үнэлгээний төв хамтран ажиллаж буй бөгөөд цаашид үнэлгээний систем улам боловсронгуй болно. Сургалт явуулдаг байгууллагуудын чанарыг харгалзан цэгцлэх бодлогыг барьж ажиллаж байна" гэдгийн онцолсон.
Сэтгэгдэл ( 1 )
Sohriin gazar sohor