Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2019.02.22/ боллоо. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэл, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэл, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй ажлууд, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн 2018 оны ажлын үр дүн болон энэ оны салбарын зорилт зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдлөө. Зөвлөгөөнд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудаас бүрдсэн 53 удирдах ажилтан оролцож байна. Нийгмийн даатгалын санд 2018 онд 2.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 150 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн ба 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг санхүүжүүлэн 645.5 мянган даатгуулагчид үйлчилгээ үзүүлжээ.
Нийгмийн даатгалд 45 мянган ажил олгогч нийтдээ 1112,3 мянган даатгуулагчийг хамруулсан ба сайн дурын даатгуулагч, тэр дундаа малчдын хамралт нэмэгдэж байгаа сайшаалтай мэдээ байна. 2018 онд 4600 малчин нийгмийн даатгалд шинээр хамрагджээ. 2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой болжээ.
Энэ онд сайн дурын даатгуулагч гэрээгээ онлайнаар сунгах, тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй иргэн цахимаар маягт бөглөн, материалаа бүртгүүлэх, архивын лавлагаа авахын тулд даатгуулагч өөрөө хөөцөлдөх биш, бүрдүүлэн ажиллах юм байна.
Ц.ГАНЦЭЦЭГ: ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧИРЭГДЭЛГҮЙ БОЛГОНО
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг “Зөвлөгөөнөөр өнгөрсөн 2018 онд нийгмийн даатгалын салбарт хэрэгжүүлсэн ажлын үр дүн, алдаа, оноогоо хэлэлцэж байна. Мөн энэ онд иргэдэд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж байна. 2019 оныг “Танд ойрхон-Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан бөгөөд цааснаас татгалзаж, мэдээллийг цахимжуулах, иргэдийн ажлыг хөнгөвчлөх, ажилтнуудынхаа харилцаа, ёс зүйг сайжруулахад анхааран ажиллана. Өөрөөр хэлбэл төрд байгаа мэдээллийг авахын тулд иргэд заавал явахгүйгээр, төрд байгаа мэдээллийн санг ашиглаж тэтгэвэр тэтгэмж, төлбөр төлөх үйлчилгээг чирэгдэлгүй авах ажлыг зохион байгуулж ажиллаж байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг видео мэдээнээс үзнэ үү.
Ш.МЯНГАНБАЯР: МАЛЧИД НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААРАА ХАМРАГДАЖ БАЙНА
Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Мянганбаяр “Завхан аймгаас Улаанбаатар хот болон өөр аймагт суурьшиж амьдарч байгаа олон иргэн бий. Иргэд нь архивын лавлагаа, мэдээллээ заавал аймагтаа очихгүйгээр байгаа газраасаа авах боломжийг нийгмийн даатгалын байцаагч нар маань олгож байна. Малчид нийгмийн даатгалд сайн дураараа, шинээр хамрагдах идэвх нэмэгдсэн.
Дэлгэрэнгүйг видео мэдээнээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 4 )
Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний д

Ajild tentsvel aplikeshnaar irdeguu