Сүхбаатарын талбай бол Улаанбаатарын зүрх. Хэзээд хөл хөдөлгөөн, болзоо, уулзалт, түр амсхийх зочид тасардаггүй төв талбайн гол хэсэг болох Сүхбаатарын хөшөө орчимд ингэхэд хэн нэгэн анхаарал хандуулж байна уу?!
Хонхны баяр, хурим найр, төгсөлтийн ойн баяр гээд тэмдэглэлт бүхнийг Сүхбаатарын талбайд ёслох нь бий. Ингэх нь ч хотын соёл, бахархал, уламжлалын нэг хэсэг байх. Харамсалтай нь, хөшөө тойрсон чулуу, төмөр дээр эрээчиж сараачих, сэтгэгдлээ бичиж үлдээх бүдүүлэг байдал одоо хүртэл байсаар. Хэдэн зуун жилийн өмнө бол овог аймгууд хад чулуун дээр дүрс зураас, тэмдэглэгээ хийдэг байсныг ойлгож болж байна. Харин 21-р зуунд амьдарч байгаа хүмүүст очиж очиж гадаад, дотоодынхны хамгийн их зочилдог, эх орныхоо төв цэг болсон энэ чухал орон зайд элдвийг эрээчих нь харамсалтай.
Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР
Сэтгэгдэл ( 2 )
ТЭГЭЭД ЦЭВЭРЛЭЭЧ
IIM MUUSAYN ORKUUDYG KHUULI TSAGDAA NI GESGEEGEECHEE , UKHER MONGIOL