ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг АТГ-аас тодруулахад "Салхитын мөнгөний орд газартай холбоотой хээл, хахууль өгч авсан хэрэг гарсан. Талийгаач Л.Бямбаагийн гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, нотлох баримтыг хурааж авсан. Улмаар энэ сарын 21-22-нд шилжих шөнө баривчилсан. Түүнийг 48 цагийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргаад, саатуулан шалгаж байсан. Мөрдөн шалгалтын явцад талийгаач хээл, хахууль авахад хамтран оролцогчоор оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс цагдан хорьж, шалгаж байсан. Хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэх тайлбарыг өглөө.
Харин ШШГЕГ-аас "Сэжигтнийг шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай тогтоолоор иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.
2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 цагийн орчим иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байна.
Сэтгэгдэл ( 2 )
Маш харамсалтай явдал. Ум мааний бадмихум. Төрийн албан хаагчид улс орныхоо язгуур эрх ашгийг гэсэн тангарагтаа үнэнч байхыг харуулсан шалгуур боллоо. Хүн нэрээ тогос өдөө гэдэг энгийн логик сургаалыг бодож явах хэрэгтэй дээ. Хуулиар буруутай байсныг эцэслэн шийдээгүй байхад хүнийг бүү гутаа, бүү нэр төрд нь халд, бүү гэр бүл үр хүүхдийг нь харлуул. Хуулийхан өөрсөд дээрээ дүн шинжилгээ хийж чанараа сайжруул.
шараа шараа