Зургаан шүүгчийг шалгах саналыг ПРОКУРОРТ хүргүүлжээ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар нэр бүхий зургаан шүүгчид хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл яг одоо АТГ /2019.02.25/ АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр дээрх хэрэгтэй холбогдуулан "Нэр бүхий шүүгчид өөрсдийнхөө хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгөө зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй зэрэг зөрчил илэрсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Манай улсад маш олон албан тушаалтан бүрэн эрхтэй байдаг. Энэ хүмүүсийг албан үүргээс нь түдгэлзүүлж шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ хэрэг шалгагдаад шийдэгдэнэ" хэмээн хэллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen3(202.21.106.104) 2019 оны 02 сарын 25

Musun uulin oroi tudiu haan bank il shahuu avilgin shinjtei zeel abdag ni erdiin zuil ene shuugch neriig zuusen 28 jild shuuhees ehleltei hulgaig uugshuulj davraasan

0  |  0
Top