"Петровис"-ын Ж.Оюунгэрэл БРИТИШ дээр БҮДРЭВ ҮҮ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Улаанбаатар дахь "Бритиш" сургуультай холбоотой сэдэв өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар дэгдэж, ТӨЛБӨР-тэй гэх шошготой мэдээллүүд цацагдаж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга гэж өөрийгөө танилцуулсан Ц.Ариунаа сургуулийн байрнаас шууд бичлэг хийн, сошиалаар цацахдаа, “Петровис” группийн захирал Ж.Оюунгэрэл сургуулийг нь булаан авч байна гэж мэдэгдсэн.

Харин “Петровис” группийн захирал Ж.Оюунгэрэл түүнийг шууд бичлэг хийсний дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ариунаа яагаад уйлаад байгаа юм бол? Уул нь Х.Батжаргал гэдэг гүйцэтгэх захирлыг халсан юмсан. Өмч хөрөнгийн асуудал биш. Сургууль руу 300 гаруй хүнийг зохион байгуулж, дайралт хийж сургуулийн хэвийн үйл ажиллагааг яагаад алдагдуулах гээд байна? Сургууль дээр болж байгаа үйл явдал нь ес дэх жилдээ тасралтгүй гүйцэтгэх захирал  хийсэн Х.Батжаргал гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлж шинэ гүйцэтгэх захирал томилсон л асуудал. Х.Батжаргал нь 9 дэх жилдээ компанийн  хөрөнгийг ганцхан гарын үсгээр захиран зарцуулж ирсэн. Миний зүгээс санхүү эрхэлсэн захиралд 2 дугаар гарын үсгийг өгөх гээд чадахгүй байгаа. 2016 оноос хойш Хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй байна. Сургууль дээр болж буй үйл явдал нь Өмч хөрөнгө булаацалдсан асуудал биш гүйцэтгэх удирдлагыг сольсон асуудал гэдгийг л хэлье дээ” гэсэн байгаа юм.

Тодотгоход, Улаанбаатар дахь "Бритиш" сургууль нь жилийн 10-25 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургууль. Өрнөж буй үйл явцыг Ж.Оюунгэрэлийн зүгээс тайлбарлахдаа өмч хөрөнгийн төлөөх тэмцэл биш гэж байгаа ч компанийн хөрөнгийг захиран зарцуулах ГАРЫН ҮСЭГ-ийн төлөөх үйл явц гэдгээ өөрийнхөө мэдэгдлээр баталгаажуулчихаад байна. Уг нь хөрөнгө мөнгөний зарцуулалт гэдэг нь ӨМЧ ХӨРӨНГӨ-ийн зарцуулалт гэсэн үг шүү дээ.  

“Эко скүүл гарден” ХХК-иас гаргасан мэдэгдэлд Гүйцэтгэх захирал Х.Батжаргалыг чөлөөлж, Б.Ерөөлтийг Гүйцэтгэх захирлаар томилсон. Х.Батжаргал нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш арван сарын хугацаанд ажлаа хүлээлгэж өгөхгүй, компанийн үйл ажиллагаанд саад учруулж байсан бол шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс гүйцэтгэх захирлын тушаалаар гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа болно” гэсэн байна.

Тэгэхээр компанийн удирдлагын эрх мэдлийн төлөө ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ санагдуулам операци явуулснаа Ж.Оюунгэрэлийн зүгээс мөн л ингэж баталгаажуулан мэдэгдлээ.

Уг нь БОЛОВСРОЛ-ын салбар онцлогтой. Ялангуяа бага, дунд, ахлах сургуулийн насны хүүхдүүдэд боловсрол олгож байгаа газрыг томчууд тэр чигт нь мөнгөний хүүдий болгож харчихаад, тойроод уралцаад байх нь зохимжгүй.

Ж.Оюунгэрэл бол Монголын бизнесийн талбарт хэн болохоо харуулсан нэгэн гэдэгтэй маргах юун. Тиймээс ч аливаа бизнес итгэлцэл дээр, соёл дээр суурилах ёстойг хэнээр ч, хэлүүлэхгүй баймаар. Гэтэл Улаанбаатар дахь "Бритиш" сургуультай холбоотой ХӨРӨНГӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ гарын үсгийн төлөөх тэмцэл дээр учиргүй их дуулиан дагуулж, асуудал үүсгэчихлээ.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.229.120.31) 2019 оны 02 сарын 26

Энэ сурьгуулд хүүхдээ ямар тэнэг нь сургадаг байнаа? Энэ их мѳнгѳниийхѳѳ хагасаар нь л илүү бодовсрод олгож болно шүү дээ.

0  |  0
Ганаа(66.181.177.138) 2019 оны 02 сарын 25

Хэдэн халтар төгрөг оруулчихаад хүний хөдөлмөр бүтээлийг эзэмшиж, булааж авдаг шунаг сэтгэлээ татах хэрэгтэй.

0  |  0
Ааги(103.57.94.46) 2019 оны 02 сарын 25

Ийм их мөнгөний тав арван хувийг л сургалтын төвийн багш ганцаарчилсан англи америк багш нарт өгвөл ихэнх Монгол хүүхэд өөрөө тэтгэлэг аваад харвард юм уу стэнфордод орно, энэ өндөр төлбөртэй сургуулиудад хүмүүжилгүйтхийг л сурна.

0  |  0
иргэн(202.179.26.23) 2019 оны 02 сарын 25

одоо яая гэхэв Баян хүнийг Балаг тойрохгүй ээ гэж тэгээд ч Петровис Оюунгэрэл тийм Ариун явдалтай Цагаан мөртөй Хүн мөн үү

0  |  0
zochin(202.179.27.227) 2019 оны 02 сарын 25

elbeg delbeg mongogui mortloo Ariunaa muu umandaa ich sain ,ta nar ochoo zondoo luivar uzne, charjil bai. Yg odoo ooriigoo orovduulech geed baij ydaj bna. Ouungerel mongo ichtei sanchuujiltiig chiivel chiisen schig chiideg , tegeed olon talt geree, juram,durmiin daguu ooriin aschigaa avdag. Ene bol zach zeel uuniig buruutgach esgui.

0  |  0
зочин(66.181.189.89) 2019 оны 02 сарын 25

Сургуульд дээр ёс бус зүйл гардаг, хүүхдийн хүмүүжилд анхаардгүй бол ийм сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хаах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.

0  |  0
zochin(202.9.43.25) 2019 оны 02 сарын 25

Surgalt muutai 00 oroondoo axlax angin huuhduud ni sex hiigeed bj bdgin gsen shu

0  |  0
Зочин (202.179.25.42) 2019 оны 02 сарын 25

Ямар ичдэггуй ёс суртахуунгуй заваан юм бэ Энэ чинь боловсролын байгууллага тэнд олон зуун и янган хуухэд залуучууд суралцаж бн Гэтэл эрх мэдэл эд хоронгоний толоо ингэж эрээ цээрээгуй аашилж бх ямар эмгэнэлтэй бас гутамшигтай юм бэ Манай оноогийн нийгмийн ялзралын бур хамгийн тод жишээ Хэн монготэйд хууль дурэм уйлчилдэггуй Юу дуртайгаа хун амьтан бужигнуулж зодож дарамталж хийж бдог Бид ингэхэд ямар нийгэмд амьдраад бнаа Энэ улсад аливаад хууль дурэм гэж юм бн уу Том зургаар нь харвал ийм тугшууртэй эмх замбараагуй улс орон гадныхны хоронго оруулах сонирхлыг татах нь юу л бол

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 02 сарын 25

Энэ авгай үхэхддээ муугаа үзэж үхэх байхдаа, яанадаа хөөрхий

0  |  0
Зочин(66.181.186.128) 2019 оны 02 сарын 25

”Сү.Батболдын бүлэглэл”-ийг yuotube дээрээс үзэхэд Оюунгэрэл гэж монголын баялгийг хуу хамсан ямар аймшигтай офшорчин бэ гэдгийг амархаан ойлгоно.

0  |  0
Зочин(66.181.186.128) 2019 оны 02 сарын 25

”Сү.Батболдын бүлэглэл”-ийг yuotube дээрээс үзэхэд Оюунгэрэл гэж монголын баялгийг хуу хамсан ямар аймшигтай офшорчин бэ гэдгийг амархаан ойлгоно.

0  |  0
зочин(202.70.38.138) 2019 оны 02 сарын 25

энэ шуналтай авгай яасан цадаж хандаггүй шунлын тулам вэ монголд энэ авгай шиг өндөр төлбөртэй сургууль хаач байхгүй

0  |  0
Top