Эрх зүйт нийгмийн төлөө “Эрх чөлөө хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2019.02.25/ Туушин зочид буудалд “Эрх чөлөөний дуудлага” уулзалтыг зохион байгуулаа. “Эрх чөлөөний дуудлага”-д 200 гаруй хүн нэгдэж эрх чөлөөний үнэ цэнэ, эрх зүйт нийгмийн чадамжийн талаар мэдээлэл сонссон юм.
Эрх чөлөө хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Эрх чөлөөний дуудлага” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол Эрх чөлөө хөдөлгөөний үүсгэн байгуулагч О.Цогтгэрэл “Эрх чөлөө 2.0”, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Үндэсний эрх чөлөө 1990”, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Геополитикийн өнөөгийн нөхцөл дэх эрх чөлөөний сорилт”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар “Үндэсний эрх чөлөө 1991” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мөн уулзалтад ирсэн зочид яруу найрагч Р.Чойномын “Эрх чөлөө” шүлгийг нийтээрээ уншиж, Монголын түүхийг эрх чөлөөний дурангаар харуулсан богино хэмжээний баримтат кино үзэж сонирхсон юм.
Сэтгэгдэл ( 0 )