"Хэвтүүл" хөдөлгөөнөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай бүх нийтийн жагсаалыг ирэх сарын 2-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн энэхүү тайван жагсаалд нэгдэхийг уриалаад ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг саналаараа огцрох ёстой хэмээж байв. “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “ЖДҮХС-гийн хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж, ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад яагаад жирийн иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэв. Мөн “ЖДҮ-чид 6-7 хууль зөрчиж, 30 гаруй заалтаар шийтгэгдэх гэмт хэрэг хийсэн хүмүүс. Тиймээс ерөнхий прокурор зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирээсэй гэж хүсч байна. Үүнийг шүүх цагдаа, УИХ дэмжих хэрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Шүүх Прокурор Цагдаа АТГ-ын Удирдлагуудыг эхлээд сольж байж л Наад ЖДҮ-ын Хулгайчуудтай хариуцлага тооцох Шаардлага тавина уу гэхээс наана нь нэмэргүй дээ
Badamjunaig uter turgen chorond chii ,bid ta nariig demjdeg schuu.
Манангийхантайгаа эхлээд тэмц л дээ. Хууль шүүх, АТГ- хурдан өөрчлөх хэрэгтэй байна ш дээ Саяхан АТГ гээд байсан, Энхжаргал ажлаа өгөхгүй гэснээр тэмцлээ зогсоочихж байгаа юмуу.
Тууштай шударга 1 зүйлийнхээ төлөө л явдаг баймаар байна өө.Оюунэрдэнэ энэ сургаар чинь та нарыг дарах байлгүй дээ.Тууштай хуулийн дагуу няцахгүй тэмцэж сур залуусаа.Ард иргэдэд хэрэгтэй л зүйлд тэмцэл хийвэл бид дэмжинэ ялна үнэн тогтно жинхэнэ шударга ёс тогтно доо.Амжилт.Дэмжиж байнадаа.