Өмнөд Солонгост “Caffe Bene” хаалгаа барьж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Дэлхийн 13 улсад 1600 гаруй салбартай олон улсын сүлжээ кофе шоп “Caffe Bene”-гээр үйлчлүүлдэг хүн маш олон. Тухтай орчин, амтат кофе, олон төрлийн цэс, найрсаг үйлчилгээгээрээ олонд таашаагдсан “Caffe Bene”-тэй холбоотой асуудал сүүлийн үед яригдах болжээ. Тухайлбал, “Caffe Bene”-гийн Шанхай дахь салбар нь дампуурсан гэсэн мэдээлэл өнгөрсөн 2018 оны аравдугаар сард гарсан. Өмнөд Солонгосын кофе үйлчилгээний сүлжээ болох “Caffe Bene”-гийн ашиг эх орондоо болон Хятадад хурдацтай буурчээ. Олон төрлийн цэснээс болж чанар нь муудсан гэж судлаач, шинжээч нар дүгнэж байгаа аж. Мөн “Caffe Bene” дампуурч байгаа, өрөө төлөөгүйгээс болж, шүүхэд дуудагдсан гэх мэдээлэл ч энэ оны эхээр гарчээ.

Koreaherald.com-д мэдээлснээр “Caffe Bene”-гийн тэргүүнүүдийн нэг, “Кофены хаан” гэгддэг, “MangoSix”-ийн ерөнхий захирал Кан Хун 2017 оны зун амиа хорлосон юм. Түүнийг санхүүгийн асуудлаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн гэж хэвлэлүүд мэдээлдэг. “Кофены хаан” амиа хорлохдоо ямар нэгэн бичиг, захиас үлдээгээгүй юм. Түүний кофе, амттаны сүлжээ шоп “MangoSix” нь мөн маш олон салбартай билээ.

Кан ХунКан Хуны цогцсыг Сөүл дэх гэрийнх нь угаалгын өрөөнөөс олсон гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байв. 49 настай бизнесмен эрийн бизнес сүүлийн жилүүдэд тогтворгүйгээс болж, санхүүгийн бэрхшээлд орсон байсан аж.

Одоо Өмнөд Солонгост “Caffe Bene”-гийн зарим салбар хаагдаж, өөр кофе шоп болон нэрээ өөрчилж байгаа гэх мэдээлэл ч байна. 

2008 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод байгуулагдаж, 2012 онд Америкийн зах зээлд гарч ирсэн “Caffe Bene” нь дэлхийн олон оронд салбараа нээж, нэр хүнд нь ч өсөлттэй явж ирсэн юм. 
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.126.238) 2019 оны 02 сарын 27

Сүлжээнүүд орж ирж чанар стандарт тогтоох нь ɵргɵжин тэлж буй манай зах зээл, оршин суугч бидэнд л хэрэгтэй. Ɵмнɵ нь хүүхэд залуучууд ороод суух цагаа ɵнгɵрɵɵх хичээлээ хийх уулзаж ярилцах нэг нэгэндээ зааж зɵвлɵх орчин хаана байдаг байлаа даа. Хэдэн bar, PC тоглоом л байсан байх. Хэвийн үйл ажиллагаа явуулаад стандарт тогтогоод явж байгаа газарт ингэж хэлж ярьж болохгүй байх аа. PR -aa улс тɵртɵɵ л ашиглах хэрэгтэй байх. Түүнд л зориулагдсан эд. Би хувьдаа баяртай байдаг. Заримдаа 4000р нэг coffee аваад л office хийчихнэ шүү дээ.

0  |  0
Угаас онцгүй шдээ(103.229.121.174) 2019 оны 02 сарын 26

Солонгосын кофe гэж угаасаа юу байхын. Инээдтэйн . Манайд ч гэсэн хаагдах биз. Манго сикс ч гэсэн шал онцгүй. Жимсний ундаа нь гэдэс гүйлгүүлнэ шүү. Итгэлгүй солонгос кофe тоорт кэйкнүүд амтгүй санагддаг

0  |  0
Zochin(64.119.25.114) 2019 оны 02 сарын 26

Suuliin ued orohoo bolij bgaa. Coffeegaa het huusruuleed ayaga duuren uguhuu bolison. jijig tort cakenuud ni hemjee ni bagasaad bur Jijigreed l taalagdahaa bolison.

0  |  0
Зочин(59.153.115.75) 2019 оны 02 сарын 26

Сонин газар, нэг л таалагддаггүй...

0  |  0
Od(182.160.38.19) 2019 оны 02 сарын 26

Baliar gazar NOT-iin narimtaa ogdoggui. Ogson ni ogt unshigdadaggui iim l neg gazar tiim l baigaa ni unen bndoo

0  |  0
Top