Монгол Улсад өнгөрсөн 2018 онд цаатан ястан 2396 хүн бүртгүүлжээ. Энэ нь 2017 оноос 167 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Монгол Улсад 1970-аад оноос хойш 2000-аас илүү тоолуулж байсан ч 2007 онд ердөө 926 хүн тоолуулж байсан тооцоо бий. Цаа бугаа даган нүүдэллэж, түүндээ тохирсон аж ахуйтай болсон энэ өвөрмөц ястан дэлхийд хамгийн өвөрмөц соёлд тооцогддог юм.
Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд цаатан ахуй соёлыг аялал жуулчлалын нэг том салбар болгон хөгжүүлэх зорилго тавьж, цаатан хүн амын тоог 2000-аас бууруулахгүй байхаар тооцоолоод байгаа билээ. Дэлхийн банкны судалгаагаар дэлхий даяар цаатан ахуй соёлтой хүн амын тоо 2-3 сая гэсэн судалгааг гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )