“Шөнө дундын хүүхдүүд” түүхэн романаараа 1981 онд Букерийн шагнал хүртэж байсан Энэтхэг-Английн зохиолч Салман Рушдигийн “Golden house” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарчээ.
Уг номд 2009 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр Нью-Йорк хотод нүүж ирсэн нэгэн нууцлаг, чинээлэг гэр бүлийн тухай өгүүлдэг байна. Романы үйл явдал найман жил өрнөх ба ерөнхийлөгч Барак Обама суудлаасаа огцорч, Доналд Трамп нэр дэвшихэд дуусгавар болох аж. Барак Обама тангараг өргөж, ерөнхийлөгч болсон өдрөөс номын үйл явдал эхэлж, Дональд Трамп сонгуульд ялах хүртэл үргэлжилнэ. Зохиолч ийнхүү Америкийн түүхэн чухал үеийг сонгон авч, шинэ бүтээлдээ мөнхлөхийг зорьжээ.
Урвалт, аллага, хав дарсан нууц, өсөн дэвжих зам, нурах нь зайлшгүй өндөрлөгийн тухай түүхийг эл ном өгүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Цаазын эчнээ ял сонсонгуутаа нууц байдалд хэсэг амьдарч байсан
ЭНЭ ХҮНИЙ ШУЛМЫН ШҮЛГҮҮД ЮУ БОЛСОН БОЛ