Улс тунхагласны баярын өдрөөр буюу өчигдөр /2022.11.26/ зохиолч Тодко Самсоны “Тэгри Чину” романы нээлт боллоо. Тодко Самсон зохиолчийн өмнөх романууд 100,000 хувиас дээш борлуулалттай байдаг нь монголын номын салбарын хувьд онцгой амжилт бөгөөд бичлэгийн сонирхолтой арга хэлбэр, адал явдлаар баялаг төрөл жанраар бичдэгтэй нь холбоотой юм. Зохиолч өнгөрсөн төрсөн өдрөөрөө хандивын аян зохион байгуулж “Ид шидийн орон Дундговь” төсөлд 100 сая төгрөгийг босгож бэлэглэсэн билээ.
Уг роман нь домог туульсын шинжтэй, реалист болон шидэт реализмын суурьтай, бичлэгийн маш өвөрмөц төрлөөр бичигдэж, Монголын эртний бичиг, хадны сүг зураг, өв соёлыг агуулсан онцгой бүтээл бөгөөд Ерөнхий редактороор нь зохиолч Б.Наминчимэд ажилласан байна.
Түүний “Тэгри Чину” романыг эрхлэн гаргах онцгой эрхийг Альфабүүк номын дэлгүүр авсан бөгөөд нээлтийн худалдан авалтад зориулж тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )