Францын зохиолч Марион Ашард энэхүү бүтээлдээ томчуудын гаргадаг нийтлэг алдааг хошин, сонирхолтой байдлаар дүрсэлжээ. Тэрээр хүүхэд сахилгагүйтэл, бүтэлгүйтэл бүрээсээ ямар нэгэн шинэ зүйл сурч, мэдэж авдаг боловч түүнийг нь томчууд төдийлөн ойлголгүй төвөгшөөх хандлагатайг ч бас энд дурдсан байна.
Тус хүүхдийн номыг "Alliance Française de Mongolie" дэмжлэгтэйгээр "Монсудар" хэвлэлийн газар эрхлэн гаргаж байгаа юм.
Зохиолд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгтэй, хөгжилтэй, уйтай олон олон адал явдлууд хөвөрдөг. Тэрээр нэг ном дээр бичсэн Морзын кодыг өдөр шөнөгүй цээжилдэг. Гэвч хожим энэ нь худал зохиомол зүйл болохыг мэднэ. Ингэснээр тэр томчуудад эргэлзэх бөгөөд ямагт өөрөө бүгдийг туршиж үнэн, худлыг мэдэхийг хичээнэ. Ингэх явцад аав ээж, багш нартайгаа үл ойлголцолд хүрдэг.
Ийнхүү цаашид юу болохыг танд үлдээе.
Сэтгэгдэл ( 0 )