Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Сохорын орон" өгүүллэгийн түүвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Дэлхийн уран зохиолын "Сонгодог 50 боть" номыг хэвлүүлсэн нь Монголын уран зохиолын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж олон хүн үздэг. 

Харин өнөөдөр /2018.05.22/ Н.Энхбаярын "Сохрын орон" англи өгүүллэгийн түүвэр номын нээлт Үндэсний номын санд боллоо. Тус өгүүллэгийн түүврийг анх 1986 онд Их Британи улсын Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын ангид сурч байхдаа орчуулсан өгүүллэгүүдээ эмхэтгэн "Хатсан гар" нэртэйгээр 1990 онд хэвлүүлж байсан юм. Тэрбээр "Хатсан гар" түүврийг тухайн үедээ "үзэгдэл" болохуйц орчуулгын бүтээл боллоо хэмээн өндрөөр үнэлж байжээ. Харин энэ удаа "Сохорын орон" нэртэйгээр дахин хэвлүүлж буй аж.

Номын нээлтэд уран зохиолын олон арван нэрт зүтгэлтнүүд оролцож Н.Энхбаяр “Амьдрал бол төөрөгдөл” гэсэн гол санаа бүхий уран зохиолын лекц уншив. Мөн номынхоо нэрийг Английн алдарт зохиолч Гербэрт Уэллсийн "Сохорын орон" нэрээр солих болсон нь өнөөгийн Монголын нийгмийн цаг үетэй уялдуулсан хэрэг болсон гэж үзэж буйгаа ч дурьдлаа. 

Орчуулагч “Сохрын оронд” номынхоо оршилд Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотойг онцлов. Англи улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлжээ. 

XIX зууны сүүл, XX зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн нь эргэлзээгүй. Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүгэлийг хооронд ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилсан байна. 

Н.Энхбаяр нь 1975 онд ЗХУ-ын "М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль"-ийг утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр Монголын зохиолчдоос Д.Нацагдорж “Харанхуй хад” өгүүллэг, С.Лодойдамба, Д.Маам “Хоёр хар буурын тухай” тууль, С.Пүрэв, Д.Батбаяр, Д.Урианхай нарын бүтээлийг орос хэлээр орчуулан хэвлүүлсэн бол гадаадын зохиолчдоос Л.Толстой “Бага нас”, Н.Гоголь “Петербургийн туужис”, А.Блок, И.Бродский, В.Высоцкий, И.Тарковский нарын бүтээлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж байсан юм. 

Сонирхуулахад, орчуулагч Н.Энхбаяр Дэлхийн утга зохиолын "Сонгодог 50 боть" номыг дахин хэвлүүлж нийтийн худалдаанд гаргахаас гадна утга зохиолын бус гүн ухаан, шашин, сэтгэл судлалын сор бүтээлүүдээс бүрдсэн "Шилдэг 50 боть" цуврал гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin.(202.179.25.73) 2019 оны 05 сарын 22

nambariin enhbayr ooroo sohoroosoi.

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 05 сарын 22

odoo l zob xodolj baunaa

0  |  0
Иргэн(66.181.178.65) 2019 оны 05 сарын 22

1957 онд терсен байлгуй дээ.

0  |  0
Top