Дэлхийн 23 оронд орчуулагдан хэвлэгдээд буй Японы зохиолч Фүмио Сасакигийн орчин үеийн амьдрах хэв маягийн шинэ урсгал, минимализмийн тухай түүх, зөвлөгөөг хүргэх "Би энгийн амьдралыг сонгосон" номыг "Аз хур" хэвлэлийн газар орчуулан Монгол уншигчдад хүргэж эхэлжээ. Минималист залуу Фүмио Сасаки хамгийн золгүй нэгнээс хэрхэн хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй нэгэн болж чадсан тухай өөрийн гайхалтай түүхээ тус номондоо бичсэн байна.
Дэлхий нийтээр чамин тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн бухимдалгүй амьдрал руу тэмүүлэх болжээ. Минимализм нь амьдралд илүү үнэ цэнэтэй зүйлийг ойлгуулахад тусалдаг хэв маяг. Өөрөөр хэлбэл минималист хүмүүс материаллаг эд зүйлсээс татгалзаж энгийн бөгөөд хялбар амьдралын хэв маягт шилждэг.
Минимализм танд сэтгэл дундуур байдлыг арилгах, цагийг үр бүтээлтэй ашиглах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, яг одоо цагт амьдрах, жинхэнэ эрх чөлөөг амтлах, амьдралын зорилгоо нээж илрүүлэх, бага зарцуулж их бүтээх, эрүүл мэнддээ анхаарах, эмх замбараагүй эд материалаас ангижрах, амьдралын үнэ цэнийг ойлгоход хувь нэмэр болох болно.
Сэтгэгдэл ( 1 )
үнэ хүргэлт бга юу үнэ