ШИНЭ НОМ: Жозеф Конрадын "Харанхуйн зүрх"

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Цаг үеийнхээ хамийн олон уншигчидтай зохиолч Жозеф Конрадын онцлох бүтээл "Харанхуйн зүрх" бүтээлийг  "Монсудар" хэвлэлийн газар "Утга зохиол" цувралынхаа 28 дахь номоор сонгож, монгол хэлнээ орчуулан гаргалаа.

Зохиолч Жозеф Конрад эл туужаа өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн хагас намтарчилсан байдлаар бичжээ. Тэрээр зохиол бүтээл туурвихаасаа өмнө далайчин байсан бөгөөд Конго улсыг Бельгийн колони байх үед хөлгийн ахмадаар очиж ажиллаж байсан түүхтэй.

Эхлээд Жозеф Конрад ихэнх европчуудын адилаар колоничлолын сөрөг талыг олж хараагүй байсан. Харин Конгод ажиллах дөрвөн сарын хугацаандаа өнгөт арьст уугуул иргэдийг европчууд хэрхэн мөлжиж, харгисаар дарангуйлж буйг хараад сэтгэл зүйн гүн дарамтанд оржээ. Үүнээс хойш найман жилийн дараа Харанхуйн зүрх туужаа бичсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top