ШИНЭ НОМ: Таны гарт удахгүй очих "ДУР БУЛААМ"

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 28

Уран зохиолд дурлагч, шимтэн уншигчид "Тагтаа паблишинг"-ийн сонголтод эргэлзэхээ хэдийн больсон. Үргэлж шинэ соргог, шилдэг сонгодог бүтээлийг хэрэглэгчдийн гарт чанартай орчуулгатайгаар хүргэдгээрээ тэд шилдэг нь. Энэ онд "Тагтаа" хэвлэлийн газар хэд хэдэн дэлхийн томоохон зохиол, бүтээлийг уншигчдын гарт орчуулан хүргэх тухай мэдэгдээд байсан. Тэгвэл орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн эмхэтгэн хүргэж буй өгүүллэгийн түүвэр болох "ДУР БУЛААМ" таны гарт удахгүй хүрэхээр хэвлэлтэд шилжжээ. 

Б.Баясгалан энэ тухайгаа "Гурван жилийн нөр их хөдөлмөрөө хэвлэлд шилжүүллээ. B5-ын том хэмжээтэй хэвлээд байхад 534 нүүр болж байна. Аргагүй амьдралын минь гурван жилийг авсан эд гэсэндээ баавартай том ном гарах нь ээ. Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн түүвэр эмхтгэн орчуулснаа миний бие "ДУР БУЛААМ" нэртэйгээр та бүхэндээ өргөн барьж байна" гэжээ. 

"ДУР БУЛААМ" түүвэрт дэлхийн нэн шинэ үеийн зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийг эмхэтгэн оруулсан аж. Энэ түүвэр уран зохиолыг шимтэн уншигчид биднийг дэлхийн орчин үеийн утга зохиолтой хөл нийлүүлэн алхахад бас нэгэн гүүрийг босгон өгч байгаа талархууштай явдал билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top