ФОТО МЭДЭЭ : "ХӨХ СУВД-2018" мөсний баяр гэрэл зурагт

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

"ХӨХ СУВД" наадмыг  анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор нутгийн иргэдийн дунд Мөсний баяр зохион байгуулж, зургаан морин чаргатай уралдаан явуулж болж байсан бол 18 жилийн дараа 50 гаруй чаргатай морь уралдаж, дотоод, гадаадын олон иргэд зорин ирдэг олон улсын наадам болж өргөжсөн юм. 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” мөсний баяр энэ удаа гуравдугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд болно. Мөсний баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан уралдаан, тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж. Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээнаав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болно.

"Мөсний баяр -2019"-ыг угтаж ӨНГӨРСӨН ЖИЛИЙН мөсний баярын гэрэл зургаас сонирхуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top