Японы акита үүлдрийн нохойны холбооноос өнгөрсөн 2018 онд “Пёнчан 2018” олимпийн наадмын аварга Алина Загитова, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү нарт акита үүлдрийн гөлөг бэлэглэсэн билээ. Загитовагийн нохой Масарү нэртэй бөгөөд Аса аваргын Масао гөлөгний “эгч” юм. Энэ сарын 15-нд Масарү ой хүрч, Алина инстаграм хуудсаараа дамжуулан, баяр хүргэлээ.
“Масарү өнөөдөр 1 нас хүрлээ. Хайрт минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний баяр баясгалан минь. Эрүүл энх, дуулгавартай байгаарай” гэж орос, япон хэлээр бичсэн байлаа.
Сүүлийн үед Масарү бас нэгэн дуулиан тариад байгаа нь Загитовагийн бэлтгэл дээр ирж, мөсөн дээр гардаг болсон. Энэ нь удахгүй болох ДАШТ-тэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Ирэх сарын 18-24-нд Японы Сайтамад болох ДАШТ-ий дараа Загитова нохойтойгоо үзүүлэх тоглолт хийж магадгүй байна.
Их аваргын Масао ч удахгүй төрсөн нутагтаа очно. Гэхдээ зүгээр нэг очихгүй, “Бэр буулгах”-аар буюу жинхэнэ “эр нохой”-ны ажлаар явна.
Асашёорюү, Масао (9 сартай) хоёр 5-р сард Акитад болох баярт уригдсан. Энэ баярын үеэр Японы акита үүлдрийн нохойны холбооны тэргүүн Эндо Такаши Масаод “сүйт бүсгүй” танилцуулах болно, тохирох нохойг сайн хайх болно гэдгээ хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Teneg medee bailaa.
Utgaggui teneg medee ve.oilgoh geed barsangui.
Нохойноос өөр үнэнч андыг хүн төрөлхтөн олсонгүй
Asa-d yaag tohirson ajil baina...erguu dagz
ene uher nohoitoigoo gerlevel taarna
Mahantolgoi
хи хи Аварга Акита 2 Усны дусал адилхан юмаа тэр Нүд энэ тэрий нь хараад байгаарай
Аса-гийн Масао бэр гуйна гэнэ үү? болиод үз ээ