Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан юм.
Тиймээс энэ жил дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ ч үүднээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг Засгийн газар баримтална.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )