ШШГЕГ: Хариуцлага алдсан алба хаагчдыг ажлаас нь халлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилсан хорих 461-р ангид амь насаа алдсан гавьяат хуульч Л.Бямбаагийн үхэлтэй холбоотойгоор ШШГЕГ-аас дотоод хяналт шалгалт явуулж дуусчээ.

Шалгалтын талаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайлбал, давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан. Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан  ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хариуцлага алдаж хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дарга, бусад холбогдох ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэлээ.

-Ар гэрийнхэн нь хорих ангийн даргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгч байна?

-Тийм зүйл байгаагүй. Хэрэг гарсан өдөр хорих ангийн дарга талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаагүй. Харин уг хэргийг шалгаж байсан прокурор, цагдаагийн ажилтнуудтай хамт байсан. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол бидэнд энэ талаар мэдээлэх байсан.

-Талийгаачийг нас барснаас хоёр цагийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Эдгээр алба хаагчид ажлын байрандаа байгаагүй гэж ойлгож болох уу?

-Хариуцлага алдсан алба хаагчид сонор сэрэмж алдсанаас дээрх асуудал үүссэн. Тиймээс тухайн алба хаагчдад хариуцлага тооцсон.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(202.126.89.245) 2019 оны 02 сарын 28

Зориудаар чөлөөтэй ажиллагаа явуулах зай завсар гаргасан юм бишүү. Ажлаа хийж байгаа хүмүүст хэн архи уулгасан нь сонин байна . Их учир байгаадаа.

0  |  0
зочин(202.179.31.1) 2019 оны 02 сарын 28

архи уугаагүй юм бол цагдаа прокурор нартай хоол идэж байсан юмуу даруулагагүй юу

0  |  0
Irgen(94.234.36.141) 2019 оны 02 сарын 28

Arhi uudag shdee! Hudalaa bitgii hamgaalaad baigaach! Yagaad arhi uusan yum shalga! Sogtuu baisan gej hudalaa heleegui l baigaa! Bitgii ta nar ajiliin bairandaa urgelj arhidan sogtuurdaa hamgaalj haagaad baildaa! Shudarga baigaach

0  |  0
иргэн(202.179.26.127) 2019 оны 02 сарын 28

Дарга Өөрөө ямар нэг Хариуцлага хүлээх үү

0  |  0
зочин(202.179.26.96) 2019 оны 02 сарын 28

алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг

0  |  0
Top