Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.
Түүнчлэн аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, өнөөдөр /2019.03.02/ 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргалаа.
Ослын голомтод Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Muu Altain hyderiin Oyuntylhyyriin Bazaraa chi yil laig ni edelne eee gaigyi!!!
Nurangand daragdsn hvmvvsiin medeedl bhgvi yumuu zondoo hvn sanaa zowj bgaada kompanii zvgees yamar arga hemjee awch bga boloo todorhoi medeelel bichih heregtei heterhii towch bna
жорлон ухахаас ѳѳр шүү дээ.
Yanaa yasan hetsuu yum be.ewiidee
АЛТАНДАА Л ШҮНАХААС БИШ ХҮНИЙ АМЬ ЮУ Ч БИШ БОЛЖ ДЭЭ АЛТНЫ ШУНАЛАА ГЭЖ...
Hurdan ajillachee.yasan udaan yum be